МАХН-МҮАН-ын эвслээс намын нэрийн жагсаалтаар найман хүнийг жагсаагаад байна. Жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлж УИХ-ын гишүүнд горилж байна. Хэрэв шүүхээр сонгуулиас наана хэргээ таслуулчихгүй бол тэрбээр намын нэрээр УИХ-д орж ирэх баталгаагаа бараг хийчихлээ. УИХ-ын гишүүн, МАХН-ын шинэхэн нарийн бичгийн дарга Ч.Улаан жагсаалтыг удаалж байна. Уг нь УИХ-д сууж байх ёстой хүний нэг гавьяат хуульч С.Нарангэрэл гуравт бичигджээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл листийн дөрөвт байгаа бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болоод байна. Дэд сайд асан Н.Удвал, Г.Шийлэгдамба гээд төр түшилцэж явсан кандидатууд зоосныг харахад бас ч боловсон хүчин гайгүй нам гэдгээ нэр дэвшилтээрээ харуулжээ.
Ингээд МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя.
Ингээд МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя.
Жагсаалтаар нэр дэвшигчид:
Н.Энхбаяр
УИХ-ын гишүүн Ч.Улаан,
Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл,
Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар,
хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү,
гавьяат эдийн засагч Ч.Хурц,
С.Авирмэд,
Э.Батшугар
Тойрогт нэр дэвшигчид: