logo
Хятадын дээрэмчид АНУ-ын армийг барьцаанд авчээ

Хятадын дээрэмчид АНУ-ын армийг барьцаанд авчээ

2012/05/25

Маш их хэмжээний Хятадад үйлдвэрлэсэн   хуурамч цахилгаан барааг америкийн цэргийн техникийг бүтээхдээ ашиглаж байна. АНУ ын Конгрессийн зэсвэгт хүчний асуудлын хорооны   даалгавраар  хоёр жилийн  турш шалгах  ажил явуулсны  Вашингтоны  нэр хүндийг унагах ийм дүгнэлтэнд шинжээчид хүрээд байна.

Дэлхий ертөнц маш их хэмжээний дэлхийн брендүүдийн бүтээгдэхүүнүүд болон  хятадын хэдэн мянган урлангуудад “гэр бүлээрээ  бүтээдэг” багагуй үнэтэй хуурамч брендүүдэд хэдийнэ  дасчээ. Гайхалтай сайхан эмэгтэй хүний гар цүнх, гоо сайхны  бүтээгдэхүүн, гоёлын зүйлс, бугуйн цагнууд болон бусад олон төрлийн “люкс” ангиллын хэрэглээнд харъяалагдах  зүйлүүд Хятадад үйлдвэрлэсэн хуурамч бүтээгдэхүүн байдаг. Тэдгээр нь дэлхийн бренд бүтээгдэхүүний үнийг унагахад цөөнгүй удаа нөлөөлж байсан түүхтэй.

Мэдээж    үүнийг  яаж ийгээд өнгөрөөж болох юм.  Учир нь хувь хүнд ч тэр, дэлхийн аюулгүй байдалд ч тэр ямарч заналхийлэл үгүй.  Гэтэл саяхан  хятадын хуурамч бүтээгдэхүүнүүд нь мөнгөтэй тансаг хэрэглэгчдийн  оюун санаа, хэтэвчүүдийг  удирдаад зогсоогуй тухай мэдээ сэртхийлгэв.  Тэдний золиосонд дэлхийн арми оржээ.  АНУ-ын Конгрессийн  Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сенатын  хорооны хоёр жил үргэлжилсэн  шалгалтаар   энэхүү  баримтуудыг гаргажээ.  Шөнийн дэглэмийн төхөөрөмжүүдэд,  радиостанцуууд болон армийн GPS төхөөрөмжүүдэд  ашиглагдадаг  цахим хүнд чипүүд  нь хятадын  үл таних урчуудын бүтээсэн хуурамчууд .

Хятадын хуурамч бараа бүтээгдэхүүнүүд нь тэнгисийн цэргийн флотын SH-60В нисдэг тэргүүд, C130J болон  C-27J   тээврийн хөлөг онгоцнууд   болон АНУ ын Тэнгисийн цэргийн хүчний Р-8А  агаарын хөлөг онгоцнуудыг  үйдвэрлэхэд  хэрэглэгдэж байжээ. Ингэснээр, эвдэрэл гарсан тохиолдолд хүний амь нас хохирох  нарийн хэсгийн үйлдвэрлэлийн тухай яригдаж буй юм. Америкчуудын араншинд бол энэ нь огтхонч байж болошгүй зүйл, тэгэхээр энэ нь Пентагоныг тойрсон аймшигтай шуугианыг тарих нь гарцаагүй юм.

Энэ  шуугианыг мөрдөх үеэр авилгын асуудалч гарч болзошгүй гэж  Орос улсын БХЯ ны  дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Үндэсний батлан хамгаалал” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротков ийн таамаглаж байна: «Кондицийн микросхем болон цахим зангилаанууд, блокуудын  оронд  америкийн үйлдвэрлэгчийн гэх хятадын   хуурамч барааг нийлүүлэх нь  АНУ -ын цэргийн аж үйлдвэр дэхь  авилгын асуудал яах аргагуй  мөн.  Магадгүй,  мөрдөх ажиллагаанд АНУ-ын Тагнуулын мөрдөх товчоо/ФБР/ нэгдэх байх л даа. Энэ нь нилээд их шуугиан тарьж байна.  Эндээс ямар дүгнэлтүүдийг хийж байна гэдгийг харах хэрэгтэй байна.   Яагаад гэвэл, ийм зүйл нь цаашид үргэлжилж хэрхэвч болохгуй юм» гэж хэлсэн.

Америкийн армид зориулан хуурамч барааны нарийн хэсгүүдийг нийлүүлэх   нь жинхэнэ маш том шуугиан болж мэдэх юм.  Учир нь зарим ажиглагчид   АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг загалмайлсан авилгачид төдийгүй, хятадын тусгай албаных гэжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш