Буриадын үндэсний тэргүүлэх номын сан Чингис хааны тухай баримт, мэдээллийн цахим санг байгуулж байна. 2005 оноос энэ ажил хийж эхлэсэн гэж Буриадын Үндэсний номын сангийн захирал Жанна Ильина хэлээд: «Чингис хаан бол одоо сонирхол их татаж буй хувь хүн билээ. Их жанжны амьдрал, аян дайн, шинэтгэлүүд оюутан сурагчаас аваад олон хүний сонирхолыг татаж байна. Манай номын санд байгаа Чингис хааны тухай хэвлэгдсэн бух материал тухайлбал тулгуур бичиг, өгүүллэг, эрдэм шинжилгээний бүтээл, уран зохиолыг тоот хэлбэртэй болгож, орос хэлнээ баримт мэдээллийн нэгдсэн санг байгуулсан» гэв.
Нийт 628 материал Чингис хааны тухай баримт мэдээллийн цахим санд багтсан байна. Юуны түрүүнд 1941 онд академич Сергей Козины орос хэлээр орчуулсан эртний утга зохиолын дурсгал – «Монголын нууц товчоо»-г дурдая. Түүнчлэн Василий Яны бичсэн «Чингис хаан» сонирхолтой роман ба эрдэм шинжилгээний өөр олон бүтээл, ном зохиол багтсан юм.
Саяхан Буриадын Үндэсний номын сангийн ажилтнууд Улаанбаатарт томилогдон очих үеэрээ монгол, орос, англи хэлнээ Чингис хааны тухай баримт мэдээллийн нэгдсэн цахим санг хамтран байгуулахыг Монголын Үндэсний номын сангийн ажил нэгтнүүдэд санал болгов. Бид монголын ажил нэгтнүүдтэй байнга харилцаа холбоотой байна. Олонтаа уулзаж, туршлага солилцож байна. Их жанжны тухай баримт мэдээллийн цахим сан ганц орос хэлнээ гарвал бүрэн бус болно гэж бид үзсэн. Тэр тусмаа Чингис хааны тухай баримт мэдээллийн үлэмж хэсэг нь Монгол улсад хадгалагдаж байна. Монголын ажил нэгтнүүд саналыг дэмжлээ. Гэвч хугацааг одоогоор тодорхойлж тогтоогоогүй байна гэж Жанна Ильина хэллээ.