Лондон хотын Челси дүүрэгт дэлхийд хамгийн томд тооцогдох цэцгийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ жил уг үзэсгэлэн Английн хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд заларсны алмаазан ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хатан хааны ширээнд заларсны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн уриа нь тагнуулч Жеймс Бондын тухай цуврал кинонуудын нэгийнх нь нэр болох “Алмаазууд үүрд мөнх” /Diamonds Are Forever/ хэмээх өгүүлбэр юм.
Үзэсгэлэн нээгдэхийн өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хатан хаан II Елизавета эр нөхөр Эдинбургийн Герцог хунтайж Филиппийн хамт үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Хатан хаанд түүний корги үүлдрийн хайртай нохойг нь бут сөөгөөр дүрслэн хайчилсан зохиомж ихэд таалагджээ. Үүнээс гадна, алмаазан ойд зориулсан цэцгэн зохиомжуудийн дотроос Британийн хаант засаглалын бэлгэдэл болох арслан болон эвэртэй морь, хатан хааны титэм зэргийг дурдаж болно. Хатан хаанд зориулсан зохиомж гаргахыг Мэн арлын нэгэн оршин суугч санаачилжээ. Тэрбээр зохиомжийнхоо голд II Елизаветагийн залуу байх үеийнх нь хөрөг бүхий шуудангийн маркийн томруулсан хувилбарыг тавьсан байна.
Үзэсгэлэнгийн үеэр алмаазан ойд зориулсан дайллага болох танхимыг чимэглэх цэцгэн дэнг амьд цэцэгсээр бүтээх уралдааныг зохиох ажээ.
Уг үзэсгэлэнг зохион байгуулж буй Хатан хааны цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэгийнхэн II Елизаветад 40 мянган фунт стерлингийн үнэтэй цэцгэн загвар бүхий алмаазан бугуйвч бэлэглэсэн байна.
Үзэсгэлэнд удахгүй болох гэж байгаа Олимпийн наадамд зориулсан зохиомжуудыг ч мөн дэлгэн тавьжээ. Бас Их Британид болж байгаа ер бусын ган гачиг ч зохиомжуудад тусгагдсан байна. Британийн ус дамжуулах нэгэн томоохон компанийн ажилтнууд хуурай нөхцөлд тэсвэртэй ургамал, цэцэгс тарьж ургуулсан цэцэрлэгийнхээ төслийг танилцуулж, мөн усалгааг хэрхэн хэмнэлттэй хийх талаар цэцэрлэгчдэд зөвлөгөө өгсөн байна.
Энэ жилийн үзэсгэлэн хүмүүнлэгийн сэдвээс ангид байсангүй. Афганистаны дайнд шархадсан цэргийн албан хаагчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг Суррей гүнлигийн сувиллын газрынхан танилцуулжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг шархадсан цэргүүд зугаалахад ая тухтай байх, харин хөгжлийн бэрхшээлтэй цэргүүдэд хиймэл эрхтэндээ дасан зохицох таатай орчныг бүрдүүлсэн байна.
Цэцгийн үзэсгэлэнд уран зохиолын сэдэв ч мөн тусгалаа олжээ. Зарим оролцогсод яруу найрагч Уильям Уордсворт болон эгч дүү Бронтегийн бүтээлүүдэд дүрслэгдсэн үлгэр жишээ цэцэрлэгийн төслөө танилцуулсан байна.
Цэцгийн шоуны үеэр мөн жүжигчин Жуди Денч, Жоан Коллинз, “Даунтон сүм” хэмээх олон ангит киноны найруулагч Жонатан Феллоуз зэрэг алдартнуудын гарын үсэг бүхий цэцгийн вааруудыг үнэ хаялцуулах буяны дуудлага худалдаа болно. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг Английн сургуулиудад цэцэрлэгжүүлэлтийн хичээл заахад зориулан хандивлах гэнэ.
Челсигийн цэцгийн үзэсгэлэнгийн үеэр болдог Оксфорд болон Кембрижийн их сургуулийн оюутнууд оролцсон сэлүүрт завины уралдаан нь британичуудын хамгийн ихээр эрхэмлэдэг уламжлалуудын нэг ажээ.
Цэцгийн шоу нь 150 орчим жилийн түүхтэй бөгөөд хатан хаан жил бүр оролцдог юм. Үзэсгэлэн тавдугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.