Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!!
Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо. Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй. Улс төрийн зорилготой, сонгуульд шударга өрсөлдвөл ялагдахаа мэдсэн арчаагүй АН-ын айдас хүйдэс нэвт үнэртэж байна. Аугаа их ард түмний минь суут хөвгүүн Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжааг тэр үеийн хүрээний том толгой феодол лам нар нийлэн Богд Хан уулнаас хойш алхуулдаггүй байсныг одоо би бүрнээ ойлгож байна. Тэд Говийн Догшин Ноён Хутагтын суут авьяас билэг, эрдэм чадлаас айн бишүүрхэж, өөрсдийнх нь нэр хүнд навс унаж, ардтүмэн хүндлэхээ байна хэмээн гадуурхаж байжээ. Тэгэвч даравч далдайж, булавч бултайдаг хорвоогийн гайхамшиг биеллээ олж, он цагийг нэвт гэрэлтэн алдар суугаа мандуулан он цагийн суут хүнээр Ноён хутагт минь тодорсон билээ. Тэр үеийн хүрээний феодол лам нар хэн гэгч яажшуухан амьдрахчаа болж байсныг одоо хэн ч мэдэхгүйгээр үл барам түүх тэднийг мартжээ.
Харийн дарангуйлагчид Монголын ард түмний зоригийг мохоож, зүрхийг үхүүлэхийн тулд Монголын олон зоригт хөвгүүд аймшиггүйгээр чин зоригт Манлайбаатар Дамдинсүрэн, Сүхбаатар, Хатанбаатар, Чин Ван Ханддорж, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн гээд сор сүлд болсон хүмүүсийг шоронд хорьж, хилсээр гүтгэж байсан боловч тэд хэзээ ч мохоогүйгээр үл барам ард түмнийхээ төлөө тэмцэж, хатан зориг нь улам бадарсан юм.
Хазгар Мааньзав баатар Хятадын үй түмэн хар цэргийн эсрэг ганцаараа орон сэлэм эргүүлэн бүтэн өдөржин тулалдаж, хичнээн зуун хуйхуу цэргийн толгойг тас цавчихдаа үхлээс айж бууж өгөөгүйг бид мартаагүй.
Аавын алтан нутаг Дорнын шаргал говь, Чойрын бор талаараа арван мянган бээр аялж, хорь гаруй мянган ард иргэдтэйгээ уулзаж явахдаа би Та бүхнийхээ эгэлгүй даруу зантай атлаа зүйрлэшгүй холын ухаантай ард түмэн нутагт минь буйг олж мэдэж, та бүхнийхээ төлөө сонгуульд өрсөлдөн аж амьдралыг тань сайжруулахаар эрс шийдсэн.
Хорин нэгэн мянган төгрөгний дэвтрээ 25 хувийн хүүтэй ломбарданд барьцаанд тавьж, амьдралын бор хоногийг өнгөрөөхдөө үр хүүхдээ зээлээр сургуульд сургаж, цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд орж ядарч амьдрахдаа огт гутарч гунддаггүй та бүхнээрээ би сэтгэлийн гүнээс бахархаж явсан. Гэрэл цахилгаангүй ч сэтгэлдээ гал цогтой Хатанбулагчуудаа зүрхнээсээ хайрлаж, нар салхий 180 квтын хүчин чадалтай Японы оригинал цахилгаан үүсгүүр тавьж өгснийг тэд маань талархаж хүлээж авсан. Харанхуй шоронгоос гарч, эрх чөлөөтэй болмогц би та нарыгаа ирэх намрын хөмүүл таана хагдрахаас өмнө төвийн эрчим хүчинд холбож өгнө гэж бодож байна. Өглөөний вагонтой уралдан босч, үдшийн бүрэнхий тасартал борви бохис хийлгүй хөдөлмөрлөдгөөр тань би бахархдаг. Та нар маань үр хүүхдээ сургачих сургууль соёл, цэцэрлэгээр хэтэрхий их дутагдаж байгааг би маш сайн ойлгож хувийнхаа хөрөнгөөр нэг цэцэрлэг барьж, долдугаар сард ашиглалтанд орох гэж байна.
Ядаж усанд орох газартай, сүүгээ Эрээнээс зөөдөггүй, үзэх кино театртай, унших номын сантай, суух интернэт кафе, бүжиглэх цэнгээний газар хот шиг хотод ирээдүйн Замын-Үүдийн залуус маань амьдрах ёстой.
Ундны усаа шийдээгүй байж, урдах газраа зарж, хувийнхаа түрийвчийг түнтийлгэдэг засаг даргатай байж болохгүй. Чөлөөт бүс маань ажилд орж, Замын-Үүдийн хүнд даацын ложистик төв найман эгнээ тусгай зориулалтын зам удахгүй ашиглалтанд орно оо. Жолооч нар маань 10-13 өдөр шөнө явж хил давдаг нь түүх болж, өдөртөө хил давж, өдөртөө эргэн ирэх цаг, их ажил эхэлж байна. Ачааллаа даахгүйгээс гурваас дөрөв хоног жолооч нарыг дугаарлуулдаг МҮ-3-ийн дэргэд шинэ тээвэр ложистикийн төв ирэх сард эхэлнэ.
Эрдэнэ сумынхаа усны ажлыг эхлүүлж чадалгүй шоронд орсондоо харамсаж байна. Гэвч энэ ажлын галт тэрэг хэдийнээ хөдөлж, ЗТБХЯам 68 сая төгрөг, Төмөр зам 250 сая төгрөг, Сод Монгол групп боловсрол сан маань 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуулийн хугацаа 2011 оны 12 сарын 31-нээс өмнө бэлэн болгож одоо тендэр зарлах гэж байгааг Эрдэнийнхээ эрдэнэ шиг ард түмэндээ дуулгая!!!
Та нарынхаа содон ухаан Эрдэнэ шиг сэтгэлээр би шоронгийн өрөөнд бахархаж сууна.
Өргөн сум маань эзэнгүй айл шиг болжээ. Та нарт маань ухаантай чадалтай засаг дарга, бэлчээрийн даацтай ч худаг ус дутагдаж байгааг мэднэ. Мөн та нарт маань эргэлтийн хөрөнгө дутагдаж, ажлын байр, сум шиг сум болох хүслэн хүн бүрт байгааг ойлгож байна. Их говийн зоригтнуудын өлгий нутгийн та нарын маань хүсэл зорилго болгон бүтэх учиртай.
Миний биеийг шоронд хорьсон ч сэтгэлийг минь хорьж чадахгүй ээ!!!
Ядарсан ард түмнийхээ амьдралыг алга урвуулахын адил өөрчлөн дээшлүүлж та бүхнийхээ төлөө тэмцэх миний сэтгэлийг тэд яасан ч зогсоож чадахгүй.
Та бүхэнтэйгээ сонгуулийн хэцүү ширүүн ажилд хамт дэвшихээр шийд гарсан өдөр барьж хорьсонд үнэхээр жигшин зэвүүцэж байна. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийлдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготойг харуулж байна.
Энэ бузар үйлдлийг Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна.
2008 онд мөн л ийм луйвар хийж ард түмний гарцаагүй сонгох гэж байсан Д.Туяа гишүүнийг нэрийг нь татуулан бүхэл бүтэн дөрвөн цаг сонгогдох эрхийг нь хаасныг та бүхэн санаж байгаа.
Өнөөдөр та бүхэндээ, тэд хичнээн миний эрх чөлөөг хязгаарласан ч би сонгуульд дэвшиж байгаагаа Дорноговь, Говьсүмбэр аймгийнхаа нийт ард олонд сонордуулж байна. Та бүхэнтэйгээ хамтран муу муухайг, шударга бус бүхнийг хаман өөрчлөх болно !!!
МАН-аас УИХ-ын Сонгуулийн Дорноговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт нэр дэвшигч Цогт-Очирын АНАНДБАЗАР