Японы томоохон гар утасны “Софтбанк” оператор худалдаанд цацрагийн идэвхижилтийг хэмжиж үзэх боломжтой смартфон гар утас гаргана. Энэ тухай мягмар гаригт компаний төлөөлөгч мэдэгдэв. Гар утасны шинэ загварт цацраг хэмжих боломжтой бэсрэг датчикаар тоноглох аж. Үүний тулд дозиметрийн дэглэмийг залгаж тусгай гар утасны хавсралтыг оруулах ёстой аж. Түүнчлэн уг хөтөлбөр нь гар утасны эзэн очдог газруудын цацрагийн түвшингийн үзүүлэлтүүдийг хадгалж, хэрвээ сөрөг үр дагавар гарвал анхааруулах аж. Смартфон нь ойрын үед худалдаанд гарх аж. Шинэ загварын гар утасны үнэ одоогоор тодорхойгүй байгаа банай, гэхдээ “Софтбанк “ уг загварыг төсвийн ангилалд хамаарагдана гэж цохон тэмдэглэв.