logo
“Хас” банк иргэдийг чирэгдүүлж байна

“Хас” банк иргэдийг чирэгдүүлж байна

2012/05/31
Үйлчилгээний байгууллагын хэрэглэгчдээ хаанд өргөмжилсен үнэлгээ Орхон аймаг дахь “Хас” банкинд хасах хэмийг заахад хүрээд байна. Учир нь өнөөдөр тус банкаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс бүтэн нэгээс хоёр цаг хүлээсний дараа гүйлгээ хийж, теллертэй харьцаж байна.
Тус банкны Орхон аймаг дахь ганц салбар нь “Сэлэнгэ” ресторан дотор байрладаг. Уг салбарын үйлчилгээний зааланд долоон цонхоор теллер ажиллахаар байрласан ч гурван теллер үйлчилгээ үзүүүлж байлаа. Энэ үйлчилгээгээ тэд “Манайхан цайндаа яваад одоо л ирж байна. Юун сүртэй юм бэ” гэсэн байдлаар харьцаж байгаа нь “Хөгжпийн алтан сан” гэсэн гоё нэртэй Хадгаламж зээлийн хоршооноос “Хас” банк болтлоо томорсон тэдний хувьд хариулт биш баймаар. Аль эсвэл “Хас”-ын Г.Ганхуяг захирал дэд сайд болон дэвшээд алга болсон болохоор харилцагчаа хүндлэх, эрхэмлэх явдал зүгээр л нэг шоу байсан уу. Эрдэнэтийнхэн эртэч. Ажил еглөе 08.00-д эхэлдэг. Цайны цаг нь 12.00-14.00. Гэтэл “Хас” банкны теллерүүд 15.26 цаг гэхэд цайндаа яваад ирээгүй байгааг харахад дуртай үедээ хооллодог юм байна гэсэн ойлголтод хүрч байна. Тасалбар авсан хүмүүс заалаар пиг дүүрэн зогсоод багтахгүй болохоор аргаа бараад гадаа гарч сууж байв. Дулааны улирал тулдаа тэд юм хэлэхгүй байгаа. Өвел бол арай ч гадаа гарч чадахгүй л дээ. Хоёр цаг ажпаа алдаж, хариуцлагагүй банкаар шийтгүүлсэн иргэд бухимдаж “Энэ банк хэтэрхий монополь байдлаар ажилладаг. Хүчин чадал нь хүрэлцэхгүй байвал болих хэрэгтэй. Үгүй бол дахиж нэг салбар нээх хэрэгтэй шүү дээ. Зах явмааргүй байна аа ” гэж ярьцгааж байсан. Эдний нэг салбар нь бараан зах дээр байдаг аж. Эсвэл гаднаа “Теллерүүд цайндаа явсан тул баруун зах дээр очиж үйлчлүүлнэ үү” гэсэн зар тавих хэрэгтэй. Наанадаж энэ нь иргэдийн цагаас хулгай хийхгүй соёлтой үйлчилгээ болох бус уу. Аливаа банк харилцагчдаа л дээдэлдэг. Түүнээс биш “Бид цайндаа явсан, сургалттай байгаа. Үйлчлүүлэх гэж байгаа бол гадаа хүлээж байгаад орж ир” гэсэн шаардлага энэ цаг үе, нийгэмд арай л баймааргүй юм. Миний хувьд гэхэд 15 цаг 26 минутад 254 тоот тасалбар авсан ч 16 цаг 16 минутад теллерийн царайг харсан. Иргэд энэ хариуцлагагүй үйлдэлд нь шаардлага тавихад ахлах теллер нь “Манай теллерүүд сургалтанд сууж байгаа” гээд үл тоож, хүмүүсийн асуултад хариулахгүй гүрийгээд байсан нь дэлхийд ховорхон соёлтой банк гэдгээ харуулсан юм. Ийм бүдүүлэг, хариуцлагагүй байдал байнга давтагддаг гэж үйлчлүүлэгчид ярьж байсан. Иргэд нэмэгдсээр хамгийн сүүлд ирсэн хүн 40 гаруй хүний дараа байна гэж ярьсаар хоцорсон юм.

М.Цэц
Эх сурвалж: "Нийгмийн толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш