Энэ сарын 27-ны өдөр орон нутагт нэгэн харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Завхан аймгийн Идэр сумын тевд 14.20 цагийн үед нэг нас долоон сартай бяцхан охиныг дайрчээ. Энэ хэргийг тус сумын харьяат 3 үйлдсэн байна. Тэрбээр Портер автомашинаар ухарч байхдаа бяцхан охин Н-ыг анзааралгүй дайрч амь насыг нь хохироосон аж. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"