logo
Английн хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд 1000 усан онгоц оролцжээ

Английн хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд 1000 усан онгоц оролцжээ

2012/06/05
Английн хатан хаан 2 дугаар Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ой тохиож байна. Уг хаан ширээнд суусан ёслолын ажлиллагааг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагаанд хатан хаан 2 дугаар Элизабет, нөхөр Филип болон хааны гэр бүлийнхнээс гадна Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнууд гэгддэг Канад, Австрали Шинэ Зеланд зэрэг 16 тусгаар улсуудын төлөөлөгчид ирж оролцож төрийн далбаагаа мандуулсан байна. Ёслолын ажиллагаанд сүүлийн 350 гаруй жил болж байгаагүй олон тооны усан онгоц, завь оролцсон нь дэлхийн болон Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. Ойролцоогоор 1000 гаруй усан онгоц, завь байсан байна.  Ингэж олон тооны усан онгоцыг нэг дор байлцуулсан нь 18-р зууны үеийн Их Британийн далайн их гүрэн байсныг санагдуулсан хэрэг болж байгаа юм байна. 1.2 сая хүн уг ёслолын ажиллагааг үзэж сонирхжээ. Усан онгоцны цуваа Лондонгийн голын 14 гүүрний доогуур гарсан байна. Английн хатан хаан 2 дугаар Элизабетын аав 6 дугаар Жорж  хаан нас барсны дараа, тэрээр 1952 оны 2 дугаар сарын 6нд 7 улсыг захирах эрхтэйгээр хаан ширээнд сууж байсан юм. Хатан хаан 2 дугаар Элизабетын өнөөдөр ИХ Британийн Хамтын нөхөрлөлийн орнууд буюу 16 тусгаар тогтносон улсыг удирдаж байгаа билээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш