logo
ЭЕШ-ын сэдвийн нууцлалд Тагнуулын ерөнхий газар оролцоно

ЭЕШ-ын сэдвийн нууцлалд Тагнуулын ерөнхий газар оролцоно

2012/06/06
Энэ жил нийт 43087 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалтт өгөх тухай бид өмнөнь мэдээлж байсан. Түүнчлэн Боловсролын үнэлгээний төв шалгалтын даалгаврын нууцлалыг хадгалахад Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ. Мөн элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулж байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалт математик, физик, химийн шалгалт 100 минут, бусад хичээлийнх нь 80 минут үргэлжлэх юм. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлчийн шалгалт дууссанаас долоо хоногийн дараа сонинд нийтлэх ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш