logo
Владимир Путин, Ху Зиньтао нар Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байна

Владимир Путин, Ху Зиньтао нар Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байна

2012/06/07
Орос, Хятад улсууд нь сирийн асуудалд хөндлөнгөөс оролцоход болон тус улсын дэглэмийг солихыг шаардаж буйн эсрэг байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнгийн баримт бичиг болон Владимир Путин болон Ху Зиньтао нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Уг баримт бичигт Сирийн цаашдын байдал хэрхэн хөгжих болон Ойрхи-Дорнодын бүс нутгийн тогтвортой байдал бүхэлдээ чухал ач холбогдолтой юм гэжээ. Орос, Хятадын удирдагчид сирийг хөндлөнгийн оролцоогүй хямралаас гаргах энхийн болон шудрага замыг эрэлхийлэх хийгээд, мөргөлдөөний бүх талууд хүчирхийллийг зогсоож, хүчирхэг улс-төрийн яриа хэлэлцээрийг сэргээхийг уриалжээ.Орос, Хятад улсууд нь сирид тулган шаардахыг, тухайлбал, НҮБ-ын АЗ-ийн улс-төрийн дэглэмийн ээлжийг солих шугамын эсрэг эрс шийдвэртэй тэмцэж байна.Талууд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны хүчин чармайлтуудад болон түүний сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхэд олон улсын зуучлагчдын дэмжлэг шаардагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш