logo
Төрийн тэргүүнүүд баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Төрийн тэргүүнүүд баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2012/06/08
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XII хуралдааны дүнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
 1.     Мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай Тунхаглал
2.     ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэл
3.     “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр, дипломатын арга хэмжээ болон механизмын тухай журам
4.     2013-2015 онд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэлтэй тэмцэх ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө
5.     Терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэлтэй тэмцэх ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны тайлан -2011 он
6.     Гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлэх тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протокол
7.     Афганистан Улсад ШХАБ-ын ажиглагчийн статус олгох тухай шийдвэр
8.     Турк Улсад ШХАБ-ын яриа хэлцээний түншийн статус олгох тухай шийдвэр орж байна.
Эдгээр баримт бичигт ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд , Бүгд Найрамдах Хятад Ард Улс-ын дарга Ху Жиньтао, Оросын Холбооын Улсын Ерөнхийлөгч В.Путин, Казахстан Улсын  Ерөнхийлөгч Н.Назарбаев, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон,Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нар гарын үсэг зурлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш