Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Баянмөнхөд холбогдох хэргийг уржигдар хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ.
А.Баянмөнх нь 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар алсан юм Мөн гэрт байсан 1 нас 9 сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн хохирогчдыг алсныхаа дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-гийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулжээ.
Үүнээс өмнө 2011 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байна.