Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнууд энэ сарын 5-ны 01.50 цагг цагдаагийн байгууллагад хандаж “Манай лиценз бүхий талбай Ар наймганы участокийн 36 дугаар карьерт үл таних залуу ухаангүй согтуу байдалтай хэвтэж байсныг авчирлаа” хэмээн мэдээлжээ. Энэ дагуу согтуу гэх залууг багийн эмнэлэгт үзүүлэхэд нас барсан байж. Заамар сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Шижирбаатараар ахлуулсан ажлын хэсэг уг хэргийг шалгасан байна. Мөрдөн байцаалтаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны ажилтан Б гэгч нь хохирогчийг карьерт байхад харуул хамгаалаптын албаны ажилтан Э, Б, Б, Б нартай бүлэглэн зодож, ухаан алдаж унангуут нь сэргээх гэж оролджээ. Ингээд сэргэхгүй болохоор нь Цагдаагийн хэлтэст худал хэлж авчирсан нь тогтоогдсон байна.
Энэ хэргээс нэг хоногийн дараа Заамар сумын Хайлааст багийн иргэн Д-г “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хамгаалагч нар зодож өшиглөснөөс аарцаг нурууны яс нь хугарчээ.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"
Энэ хэргээс нэг хоногийн дараа Заамар сумын Хайлааст багийн иргэн Д-г “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хамгаалагч нар зодож өшиглөснөөс аарцаг нурууны яс нь хугарчээ.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"