Өвөрмонголын нутгаас хамгийн эртний төдийгүй хамгийн урт аалзны чулуужсан үлдэгдэл олджээ. Судлаачдын үзэж байгаагаар уг олдвор Nephila jurassica төрлийн 165 сая жилийн тэртээ амьдарч байсан эм аалз гэнэ.
Эрт үеийн аалзны урт 15 см байгаа нь одоогоор олдоод байгаа хамгийн том аалзны чулуужсан үлдэгдэл болж байна. Гэвч их бие нь тийм ч томгүй бөгөөд урт хөлийн ачаар ийм хэмжээнд хүрчээ Дээрх олдвор Юрийн галвын үед амьдарч байсан Nephila төрлийн аалз аж. Энэ аалзны өвөг хамгийн эртдээ 35 сая жилийн өмнө амьдарч байсан гэж эрдэмтэд таамаглаж байсан юм.
Уг чулуужсан үлдэгдэл өмнө нь олдсон бусад ижил олдворыг бодвол эд эрхтэн нь бүрэн байгаагаас нуурын голд байхдаа галт уулын нурманд дарагдсан байж болзошгүй хэмээн эрдэмтдийг таамаглахад хүргэжээ. Галт уулын хүчтэй дэлбэрэлт эх газрын эл амьтныг торноос нь салган ус уруу шидсэн байж болзошгүй аж.
Энэ аалз одоо ч халуун орны ойд олноороо амьдардаг. Гайхалтай бат бөхөөс гадна алтан шаргал өнгөтэй бөөрөнхий тор сүлждэгээрээ алдартай. Уг аалзны 1.5 метр өргөн тор одоогоор хамгийн том аалзны торд тооцогддог юм. Эмэгчин нь хүч чадал, эр зоригоороо хавьгүй илүү, биеээрээ ч хамаагүй том байдаг.
АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар эрт үед ч ийм байсан гэнэ. Өмнө нь Цэрдийн галвын үед амьдарч байсан эр аалзны чулуужсан үлдэгдэл Испаниас олдож байв. Тэрхүү аалз орчин үеийн эм аалзтай ижил хэмжээтэй байсан нь эрдэмтдийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна.