Манай сонин, хэвлэлүүдийн нүүрийг сүүлийн үед “Ар, Өвөр Монгол улам сайхан явалцаатай болж байна” гэх утгатай мэдээлэл чимдэг болов. Бид үүнийг нэг их анзаардаггүй бололтой. Гэтэл гадныхны хувьд энэ нь ойлгомжгүй байдаг, эсвэл арай өөр утгаар ойлгогддог. Тухайлбал, “Ар Монгол” нь Оросын Монгол, харин Өвөр Монгол нь Хятадын Монгол гэх ойлголт өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байдаг.
Харин сүүлийн үед бас нэг ойлголт дэлхий нийтэд их дэлгэрч байна. Энэ нь Ар, Өвөр Монгол бол нэгэн улсын дээвэр дор буй үндэстнүүд гэх ойлголт юм. Хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын телевизийн нэгэн шоу нэвтрүүлгээр Ар, Өвөр Монголыг Хятадын газрын зурагт багтаан харуулсан нэвтрүүлгийг дэхий даяар цацаж байсан билээ. Монголчууд үүнд учиргүй эгдүүцэн орлилдож байсан. Гэлээ гээд бид үүний эсрэг юу хийж чадлаа даа. Тэд биднийг ингэж л ойлгодог. Энэ бол гадныхан Монголыг улам бүр Хятадаар төсөөлөх болсны жишээ юм. Хэдэн жилийн өмнө, надаас нэг гадаад оюутан асууж билээ: Би Өвөр Монголоос ирсэн оюутан мэднэ. Тэгэхээр та нар нэг улсаас (Хятадаас) ирсэн юм уу? Одоо ийм төсөөлөл улам дэлгэрсэн биз.
Ар, Өвөр Монгол гэдэг нэршил нь өөрөө ямар нэг тусгаар тогтносон улс, эсвэл бие даасан үндэстэн бус, харин Хятадын дотоод дахь хоёр өөртөө засах улс гэсэн утгаар дэлгэрч, түүнийг нь монголчууд өөрсдөө улам дэмжин дэлгэрүүлээд байгаад хамаг учир буй. Саяхан Ар, Өвөр Монголын уран бүтээлчид өвөг дээдсийнхээ тухай “Аравт” гэдэг түүхэн кино хийжээ. Киноны чанар ямар болсныг мэдэхгүй ч, мөнгөө гаргаснаараа кино эзэмших эрхээ Өвөр Монгол нь авчээ. Энэ кино олон улсын чанартай кино наадмуудад Хятадын уран бүтээл гэдгээр танигдах юм байна. Одоо ар, өвөр монголчууд их хааныхаа тухай бүр том кинонд тоглох гэж байгаа гэнэ. Энэ киног Хятадын захиалга ба мөнгөөр дэлхийд танигдсан Холливудын нэрт найруулагч С.Спилберг хийх ажээ. Энэ кино бол Хятадын ар, өвөр монголчуудын тухай дэлхий нийтээд сурталчлах зуун хувийн баталгаа.
Ар, Өвөр Монголын сайхан явалцаа кино мэтээр ч зогсох учиргүй. Нэг сарын дараа болох Ар Монголынх нь төрийн их наадам ч Өвөр Монголд хамаатай болж байгаа ажээ. Энэ жил Ар Монголын төрийн их баяр наадамд Өвөр Монголын Эрээн хотын уяачид олон хүлгийнхээ тоосыг өргөх болжээ. Энэ нь ах дүү ар, өвөр монголчуудын хувьд баярлууштай үйл явдал мөн. Өвөр монголчууд Ар Монголын наадмын түрүү магнайг авч, “их улсын”-хаа нэрийг дэлхийд мандуулахаар хичээж байгаа гэнэ. Тэд морьдынхоо уяа сойлгыг тааруулахаар эртнээс бэлдсэн ба үүний тулд хятадууд мөнгө, хүч хайрлалгүй хаяж, морьдыг мал эмнэлгийн лабораторид цусыг нь шинжлэх зэргээр нарийвчлан судалж байгаа гэнэ.
Үүнийг бичсэн намайг зарим хүмүүс эвий муу өвөр монголчуудыг минь дорд үзлээ, гадуурхлаа гэх биз. Үнэндээ, өвөр монголчууд нь ч, ар монголчууд нь ч ингэж тэнэгтэж, Хятадын төрийн зальт бодлогын тоглоом болж явах ёстой гэж үү. Хятадууд Өвөр Монгол орныг эзэрхэж, тэдний газар нутгийг булааж, соёл уламжлал, аж ахуйг нь үгүй хийхээр нэгэнт шулуудсаныг сүүлийн үеийн үйл явлуудаас хараад үнэхээр элэг эмтэрдэг билээ. Хагас зуун жилийн өмнө Хятадын төр өвөр монголчуудад үндэс соёлыг чинь мандуулна, газар нутгийг чинь томосгоно гэж амлаж нутагт нь иргэдээ оруулж байлаа. Харин цаг хугацаа өнгөрхөд Хятадын эзэрхийлэлд буй монголчууд аймшигтай хятадчилагдажээ. Гэтэл одоо энэ хятадчлах бодлого хойд зүгт өргөжин хүчээ авч, Ар-Өвөр Монголын харилцан явалцааг мандуулах нэрээр туснаар тогтносон Монгол Улсад хэрэгжиж биелэлээ олж байна. Уг нь энэ бодлогыг өөрийн биеэр туулсан У.Булаг гэгч судлаач Хятадын империализм ба колоничлолын залийг гярхай ажиж монголчууд бидэнд сануулсаар байгаа юм.
Саяхнаас “Монголчууд олуулаа болох ёстой” гэх соёлын хувьсгалын үеийг санагдуулам хүчтэй лоозон, уриа Монголд тархах боллоо. Яагаад ч юм, энэ уриатай давхцаад олон мянган ажилчид өмнө зүгээс цутган орж ирэх болжээ. Харин өмнө зүгийнхэнд виз өгөх ажлыг урьд байгаагүйгээр хөнгөвчилж Монголын хилийн боомтуудад шууд олгодог болсон байна.
Одоо асуултууд хөвөрнө. Монгол нутагт олон хүн оруулж ирэх санааг хэн сэдэв? Энэ санаачлага хаанаас орж ирэв? Монголчуудын тоог олон болгох хүмүүс нь чухам хэн юм? Үнэндээ, авилгал хээл хахуулд гүн идэгдсэн, газар ба ашигт малтмалын хуулиасаа авхуулаад иргэний ба гэр бүлийн хуульд нь гадныхан чөлөөтэй гар дүрж болдог Монголд чухам хэн нь эзэн болж хувирах вэ?
Н.Орших