Бөөн хэл ам болж байж Засгийн газар "Эрдэнэс МГЛ” нэртэй төрийн өмчит компани байгуулсан. Гэвч энэ төрийн өмчит компани өнөөдөр эрх мэдэлтнүүдийн хувийн эзэмшил болж таарав. Засгийн газраас томилогдсон Б.Энэбиш гэгч захирал эр эхнэрийнхээ дүүд Хүний нөөцийн асуудлаа хариуцуулж, баз хүргэнээ жолоочоороо авч төрийн өмчит компанийг хувийн мэт болгочихоод буй юм. Тэгвэл төрийн нэрээр овоглосон энэ компанид УИХ-ын гишүүд ч ах дүү хамаатан садан, үр хүүхдээ шахдаг болчихоод байна. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нараас гадна Монголдоо л ТОП-д тооцогдох хэд хэдэн компанийн захирлын хүүхэд “Эрдэнэс МГЛ” гэх компаниар овоглодог болжээ. Цалин хангамж өндөртэй, цаашид дэлхийн зах зээл дээр гарч ажиллах энэ том компанид ажилд орох гэдэг албан тушаалтнуудын шахаагаар л бүтдэг юм байх. УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэмээх хууль тогтоогч дээд байгууллагын дэд дарга гэсэн том албатай эр хүүгээ ажилд оруулсан байх юм. УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү мөн л энэ компани дээгүүр алба хашиж байна, Гурван хүүгээ АН, МАН, Иргэний Зориг нам гэсэн гурван том намд тараан байршуулсан энэ сүйхээтэй эр бага хүүгээ төрийн албанд шахсан нь энэ. Түүний дагавар охин ГХЯ-нд төрийн нууц задруулсан хэрэгт холбогдож дуулиан дэгдээж байсан юм. Гэвч тэрбээр охиноо хуулийн байгуулагынхны гараас цэвэрхэн салгаж, хэл ам багатай юм гээд Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам руу явуулсан аж. УИХ-ын эрхэм гишүүн Молекул Батж.Батбаярын хоёр дахь эхнэр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт ажилтай Н.Буяндэлгэр гэгч эмэгтэй байдаг. Энэхүү Буяндэлгэрийн охин Гадаад харилцааны яамны ажилтан Б.Болор гэгч бүсгүй улсын нууц задруулсан хэргээр байцаагдаж, багагүй дуулиан дэгдээж байсан цаг саяхан. Н.Буяндэлгэр нь Засгийн газрын гадаад харилцаатай холбоотой бүхий л асуудалд биечлэн оролцдог, референтүүд дундаа л эрх мэдэлтэй нь. Тиймээс Батж. Батбаяр, эхнэртэйгээ нийлж, БНХАУ-д олон жил элчин сайдаар сууж байсан Цахилгааны хүү Жаргалсайхантай нийлж улсаа худалдсан хэрэгт холбогдож байсан охиноо ямар ч асуудалгүйгээр Бээжин дэхь Элчин сайдын яам руу ажилд оруулсан хэрэг. Гадаадад томилгоо авах гэж, зөвхөн Элчин сайдын жолоочоор ажиллах гэж Гадаад харилцааны яамныхан урт удаан хугацаагаар хүлээдэг. Харин УИХ-ын гишүүдийн хүүхдүүдэд бол энэ асуудал ямар ч хамаагүй, бүр улсын нууц задруулсан хэрэгг холбогдож байсан ч тэдэнд саад тотгор байдаггүй бололтой.
Эх сурвалж: "Тэргүүн" сонин
Эх сурвалж: "Тэргүүн" сонин