ЕХ болон ОУВС-гийн хэлэлцээрийг дэмжиж байгаа “Шинэ ардчилал” барууны нам Грек улсад болсон парламентын сонгуульд маш бага саналаар ялалт байгууллаа. Грекийн “Шинэ ардчилал” нам өнөөдөр шинэ засгийн газар эмхлэн байгуулах талаар социалистуудтай хэлэлцээр хийж байна. Зээлдүүлэгч нартай хийх хэлэлцээрээс бүрмөсөн татгалзах саналыг дэмжиж байсан зүүний СИРИЗ нам 27%-ийн санал авч, ардчилагчид 29,7%-ийн санал авсан байна. Үүнээс өмнө хэдэн жилийн турш парламентын олонх байсан ПАСОК социалист нам сонгогчдын дөнгөж 19%-ийн санал авсан байна. ЕХ болон ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ тус улс биелүүлнэ гэж “Шинэ ардчилал” барууны намын дарга Антонис Самарас амалсан байна. Хэрвээ СИРИЗ нам ялж Грек улс валютын холбооноос гарсан бол еврогийн бүсийг тогтворгүй болгож дэлхийн санхүүгийн зах зээл дээр бүрэн хэмжээний үймээнийг үүсгэх байсан юм. Харин энэ ялалтын дараа ЕХ уужирах шиг боллоо. Еврогийн бүсээс гарах механизм ерөөсөө байхгүй юм. Тэгэхлээр Грек улс үг дуугүй бууж өгөн еврогийн бүсээс гарах нь Lehman Brothres-ын сүйрлийн үед зах зээл дээр гарсан шиг үймээнийг дагуулах байсан юм.