Засгийн газрын ээлжит хуралдаан хувиар ёсоороо 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай, Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлууд байна.
Мөн автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлтийн талаар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, ”Өрхийг дэмжих жил”-ийн эхний хагас жилийн ажлын явцын талаар салбар хариуцсан сайдууд нь танилцуулах юм байна.
Б.Номин
"Зууны мэдээ" сонин