Нөгөөх л сонгуультай зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдийнэ 200-300, за бараг зарим бараан дээр 400 хүртэл төгрөгөөр нэмэгдээд байна. Төрийн эрх барих дээд байгууллагад орохын тулд энэ хэдэн улстөрчид нь юу эсэхийг хийхсэн билээ. Бараг танай гэрт ороод хоолыг чинь хийгээд цайг чинь чанаад ажилд чинь хүргээд өгье гэх нь халаг байна. Гэхдээ харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд инфляци өсөөд байгаа талаар ямар нэг зүйл ярихгүй амаа үдүүлсэн мэт таг чиг. Гэхдээ өрх гэрийн нэг хүнийг ажлын байртай болгоно, цалин хөлс нэмнэ энээ тэрээ гээд элдэв долоон юм яриад байгааг нь сонсвол цаад утгаараа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг зохицуулна гээд байна хэмээн хүчиндэж ойлгох арга байгаад байна. Энэ үнийн дарамт дундаас доош орлоготой иргэдийн нуруун дээр жинхэнэ утгаараа дарамт болж байна гэдгийг энэ хэдэн нөхдүүд нэг л сайн ухахгүй байх шиг. Яамаар ч юм бэ дээ. Цагаан будаа, гурилын үнэ гэхэд л ердөө хоёр гуравхан хоногийн өмнөөс 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Бас болоогүй ээ, цаашдаа дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй гэдгийг наймаачид хэлж байна лээ.
МАХ ХОВОР БАЙНА
Өглөөний 10.00 цаг жаахан өнгөрөөгөөд манай улсын хүнсний гол зах болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" хүнсний захыг зорилоо. Олон хөлхөөд захын наймаа ид бужигнаж байна аа. Эхлээд махны үнэ сонирхохоор махны худалдаа хийдэг павильон болоод лангуу, бөөний чингэлгүүдээр явлаа. Гэхдээ мах бөөнддөг чингэлгүүдийн хаалга бараг л бүгд хаалттай байх юм. Учрыг лавлахаар хажуугийн чингэлгийн гадна суух наймаачдаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Хонины мах хэдээр бөөндөж байна. Та хэд махаа зараад дуусчихаа юу?
-Хонины мах хэдээр бөөндөж байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь мах өнөөдөр жаахан ховор байна ш дээ. Бид нар махаа зараад дууссан. Ямааны гулуузыг нэг кг-ыг нь 5200 төгрөгөөр бөөндсөн ш дээ, харамсалтай нь та хоцорчихлоо. Цаагуур чинь ганц нэг байж магадгүй л юм.
-Ер нь мах жаахан ховор байгаад байна уу?
-Өчигдрөөс жаахан ховор болоод байна. Энэ царайгаараа бол наадмын үеэр мах улам л ховордож тэр хэрээрээ үнэ нь өснө. Харин наадмын дараа ер нь мах гайгүй болдог юм. Энэ малчид чинь малаа зарж үрэхээ больчихсон юм шиг байна лээ. Max бараг нэмж орж ирэхгүй байна хэмээлээ.
Биднийг ийн ярилцах зуур мах авч зогссон эмэгтэй биднийг мах авах гэж байна гэж бодсон бололтой "Тэнд 5300 төгрөг гээд дажгүй мах байна ш дээ" хэмээн яриан дундуур орлоо. Тэрбээр нэлээд том ресторантай агаад мах худалдаж авахаар ирсэн гэнэ. Гурван ямааны гулуузыг нэг кг-ыг нь 5200 төгрөгөөр худалдаж авчээ. Бас үхрийн хавирга авсан байх бөгөөд түүнийгээ боломжийн үнээр авсан хэмээн үнийг нь хэлэхээс татгалзлаа. Гэхдээ сайхь эмэгтэйн худалдан авсан үхрийн хавирга нэлээд хар бараан өнгөтэй байгааг харсан махны худалдагч, ченж залуу хоёр "Яасан хар юм бэ, баахан бухын хавирга худалдаж аваа юу, наадах нь ёстой хатуу даа" гэхэд "Зүгээрээ хүмүүс мэдэхгүй л идчихдэг ш дээ. Чи ч гэсэн чаначихсан байхад бухын байна уу эр үхрийн байна уу мэдэхгүй л иднэ биз дээ" хэмээн түүний амыг таглаж орхилоо. Мань хоёрын ийнхүү ярилцахыг сонсоод "нээрээ ч бидний хэн нь ч мэдэхгүй л иднэ дээ, харин эд нар ингэж үнэ хямдыг нь харж худалдан авчихаад сайн чанарын үхрийн махаар хийсэн хоол гээд хэнэггүй хэлээд зогсоно доо" гэж бодохоор дургүй ч хүрэх шиг. Ерөөсөө "Хүчит шонхор" хүнсний зах дээр зарагдаж байгаа мах өнөөдрийн зах зээлд худалдаалагдаж байгаа махнууд дотроос хамгийн хямд үнэтэй гэдгээрээ ялгардаг. Үнэхээр ч бусад захуудыг бодвол харьцангуй хямд төсөр байлаа.
ТА НАРТ ЗУРАГ АВАХЫГ ХЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ, ЗӨВШӨӨРЛӨӨ ҮЗҮҮЛ
Биднийг тус захын урд хэсэгт байх дайвар бүтээгдэхүүн болон бусад мах жижиглэнгээр зардаг павильон руу орж гэрэл зураг дартал "Та нарт зураг авахыг хэн зөвшөөрсөн юм, зөвшөөрлөө үзүүл" хэмээн нэг эмэгтэй худалдагч бас залуугийн хамт ирээд өөдөөс эг маггүй ийн тачигнаад авав. Тэдний энэ сүржигнэл нэг их удалгүй замхарсан юм. Гэхдээ сэтгүүлч хүн гэдэг хаана ч очиж юуны тухай ч сурвалжлах эрхтэй байдаг учраас зүгээр л хүнсний зах дээрээс сурвалжлага бэлдэхийн тулд захын даргаас зөвшөөрөл авна гэдэг ихэд инээдтэй мэт санагдаж байсныг энд хэлэх нь зөв болов уу.
Энд хонины мах нэг кг нь 6700-7100 төгрөг, ямааны мах 6200 төгрөг, адууны мах 7000-7300 төгрөг, үхрийн мах 8000-8200 төгрөгийн үнэтэй байлаа. Одоогоос тав хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 13-ны өдөр нэг кг хонины / ястай/ махны үнэ дунджаар 7022 төгрөг, үхрийн мах /ястай/ 8281 төгрөг, ямааны мах 5925 төгрөг, адууны мах 6471 төгрөг, хонины цул мах 7942 төгрөг, үхрийн цул мах 9306 төгрөгийн үнэтэй байсан юм. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд махны худалдагч нар махныхаа үнийг нэгийг нь ч тавиагүй байсан нь гайхширал төрүүлж байсан юм. Магадгүй үнийг хэлбэлзүүлдэг энээ тэрээ асуудал байдаг байх гэсэн эргэлзээг дагуулж байсныг нуух юун.
"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХ ЭМХЭНДЭЭ ОРЖЭЭ
Махны хэсгээр явж үнэ болоод худалдан авалтын талаар сонирхсоны дараа будаа гурилын чингэлгүүдээр орлоо. Хамгийн үнэтэй нь элсэн чихэр байлаа. Нэг кг элсэн чихэр 1600 төгрөг, будаа улсаасаа хамаараад 1500-1700 төгрөгийн үнэтэй бол харин орос цагаан будаа 2500 төгрөг, Алтан тариан нэгдүгээр гурил 750 төгрөг, дээд гурил 850 төгрөгийн үнэтэй байв. Харин ногооны үнэ харьцангуй тогтвортой байгаа талаар ногооны наймаачид хэлж байсан. Төмс голландынх нь 800, Монгол төмс 900-700 төгрөгийн үнэтэй байсан бол Монгол лууван 1000, манжин 600, байцаа 1000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Түүнчлэн жимс жимсгэнэ нарийн ногоон дотроос хамгийн үнэтэй нь орос мандарин 6500 төгрөг байлаа.
Өөдлөх айл үүднээсээ гэх ардын үг байдаг. Үнэндээ "Хүчин шонхор" захын бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байхаас гадна худалдагч хийгээд тэдний үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байрны талаар дурдахгүй өнгөрч боломгүй болжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө энэ захын гадна дотор талд хаа сайгүй бөбөчид энд тэнд хөндлөн гулд хэвтчихсэн байдаг байсан бол одоо үйлчлүүлэгчдээ шал өөр орчин угтах болж. Бүгд нэг жигд ажлын хувцсаар хангагдаж, ажлын байр нь ч харьцангуй тав тухтай болсон байв. Энд тэнд хог байвал захын үйлчлэгч бололтой нэгэн эмэгтэй ирж шүүрдэн авч байгаа харагдсан. Тэрэг түрэн явах хүмүүсийн өмссөн хувцас нь хүртэл шал өөр болчихжээ. Мэдээж үйлчлүүлэгчийн хувьд эрүүл, аюулгүй, цэвэр, цэмцгэр орчинд үйлчлүүлнэ гэдэг ёстой нөгөө "Хэрэглэгч та хаан" гэдэг уриа жинхэнэ утгаараа хэрэгжинэ биз дээ.
Б.Анар
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"