logo
Ажиллуулахаар бэлтгэж байсан японы “Ои” АЦС-ийн ослын түгшүүрийн дохио ажилласан байна

Ажиллуулахаар бэлтгэж байсан японы “Ои” АЦС-ийн ослын түгшүүрийн дохио ажилласан байна

2012/06/25
Ойрын үед ажиллуулахаар бэлтгэж байсан японы “Ои” АЦС-ийн ослын түгшүүрийн дохио урьд шөнө ажилласан байна. Энэ АЦС-ийн “Кансей электрик пауэр” оператор компани ингэж мэдэгдсэн байна. Засгийн газар ажлыг нь сэргээхээр зэхэж байсан АЦС-ийн 3, 4-р эрчим хүчний блокын цахилгаан хангамжийн ажлын доголдолоос болоод түгшүүрийн дохио ажилласан байна. АЦС-ийн реакторуудыг дахин ажиллуулах бэлтгэл ажилд энэ нь огтхон ч нөлөөлөхгүй. Энэ нь японы АЦС-ад сүүлийн өдрүүдэд гарч байгаа хоёр дахь түгшүүр юм. Хөргөгч системд ус гэнэт багасснаас болж 6-р сарын 20-нд түгшүүрийн дохио бас ажилласан юм. Энэ оны 5-р сард Япон улсын бүх реакторуудыг зогсоосны дараа тус улсад ажиллах ёстой байсан анхны цахилгаан станц нь “Ои” байсан юм. Одоогийн байдлаар Япон улс цахилгаан эрчим хүч хэмнэх өндөржүүлсэн дэглэмээр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш