logo
Төрийн далбааг нь буудсан учир цөмийн зэвсгийнхээ тоог улам нэмэгдүүлнэ гэж Пхеньян мэдэгдлээ

Төрийн далбааг нь буудсан учир цөмийн зэвсгийнхээ тоог улам нэмэгдүүлнэ гэж Пхеньян мэдэгдлээ

2012/06/26
АНУ болон Өмнөд Солонгос улсын хамтарсан хээрийн сургуулийн үеэр БНАСАУ-ын төрийн далбааг буудсан тул цөмийн зэвсгийнхээ тоог улам нэмэгдүүлэх болно гэж Пхеньян амаллаа. БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдлийг иш татан ЦТАК агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. “Дайн зарлалгүйгээр тусгаар улсын төрийн далбааг байлдааны сумаар буудсан нь байлдааны ажиллагаа бөгөөд улс төрийн учир шалтгаантай өдөөн хатгалага” гэж ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ ажиллагааны хариуд өөрийгөө батлан хамгаалах үүднээс Хойд Солонгос улс цөмийн тогтоон барих хүчнээ бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэх болно гэж БНАСАУ-ын ГХЯ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч мэдэгджээ. Солонгосын дайны 62 жилийн ойн өмнөхөн 6-р сарын 22-нд Өмнөд Солонгос улс болон АНУ хоёр өргөн хэмжээний хамтарсан хээрийн сургууль хийсэн гэж урьд нь мэдээлж байсан юм. Энэ хээрийн сургуулийн үеэр БНАСАУ-ын хилийн ойролцоо хоёр улсын цэргийнхэн Умард Солонгос улсын төрийн далбааг буудсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш