Манай улс 15 сая төл хүлээн авснаар малын тоо толгой 50 саяд хүрч түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлжээ.
Тэрбээр 50 сая толгой малтай болсныг илтгэсэн дурсгалын зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан байна. Төр, засгаас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малчдын нөр их хөдөлмөрийн дүнд монголчууд бид хамтдаа ийм өндөр амжилт үзүүллээ, тэнгэр хангай ч ивээлээ хайрлалаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.