Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш бүтээн байгуулалтын ажилд 4 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна.
Монголын 9 мянга, гадаадын 300 гаруй мэргэжилтэн, ажилчид хамтран зүтгэсний дүнд энэ 8 дугаар сарын дундуур анхны хүдрээ боловсруулах боломж бүрджээ.
Төслийн бүтээн байгуулалтын эхний үе шат дуусах дөхөж байгаа энэ үед хэрэгжилтийн эрчийг бууруулахгүй байхад Засгийн газар онцгой анхаарч байна.
Иймээс төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын танилцуулгыг сонслоо.
Танилцуулгаас үзвэл төслийн хэмжээнд 83 барилга, дэд бүтцийн байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөхөөс 30-ыг нь бүрэн хүлээн авч, 46-д техникийн комисс ажиллан, 5-д нь комисс ажиллах бэлтгэлээ хангажээ.
Төлөвлөсний дагуу 8 дугаар сарын 15-ны дотор шаардлагатай зарим нэг барилга, байгууламжийн газрын зөвшөөрлийг хууль тогтоомжид нийцүүлэн нэн яаралтай шийдвэрлэхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн үйлдвэрлэлд чухал шаардлагатай химийн хортой бодисыг импортлох, ашиглах, баяжмал тээвэрлэх авто зам, тусгай зөвшөөрөл зэрэгт ажил хариуцаж байгаа яам, агентлаг, удирдах албан тушаалтнууд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Салбарын яамны Ажлын хэсгийнхэн БНХАУ-аас эрчим хүч импортлох чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд асуудлаа үндсэнд нь шийдвэрлэсэн байна.