“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн түрүүч хувьцааны төлбөр болох 1 сая төгрөгөө бэлнээр авч эхэлжээ.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь хуучин гэмтлийн хажууд байрлах ХААН банкны салбарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд очиж хувьцаагаа худалдаж бэлэн мөнгөө авах гэсэн болон эх орны хишиг, хувь болох 23 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөг, мөн тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа иргэдтэй уулзсан байна.
Нэг зэрэг хишиг, хувь, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг өгч байгаа учир банкуудад дараалал ихтэй ч ХААН банкны энэ салбарт хөл хөдөлгөөн харьцангуй бага байжээ.
Улсын хэмжээнд 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нэр бүхий иргэдэд хувьцааны төлбөр болох нэг сая төгрөгийг бэлнээр олгосон байна. Энэ нь орлого багатай өрхийн хүнсний талон авч байгаа иргэдийн хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч эхэллээ гэсэн үг юм.
6 дугаар сарын 25-ны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас хувьцаа худалдаж авахаар 4,1 тэрбум төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн мэдээ гарсан. Орлого төвлөрөх бүрт Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авах арга хэмжээг цаашид тасралтгүй авахыг зорьж буй аж.
Энэ үеэр Засгийн газрын тэргүүн байгалийн баялгийнхаа эзэн нь байж, тэгш хуваарилалтын дагуу шударгаар хишиг хүртэж байгаад нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ. Мөн дараа дараагийн санхүүжилт орох бүрт хүсэлт гаргасан иргэдийнхээ хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байх болно гэлээ.