Энэ зургадугаар сарын 28-нд буюу хоёрхон хоногийн дараа УИХ, ИТХ-ын ээлжит сонгууль нийт орон даяар нэгэн зэрэг явагдана. Нэр дэвшигчдийн зургаар дүүрсэн хана, гудамжны самбарууд, зам талбайгаар хөндөлсөх элдэв эрээн мяраан лоозонтой машин, гудамжинд шар хортой хангинах бүдүүн, нарийн хоолой, телевизийн суваг бүрээр өөрсдийгөө эрээ цээргүй магтах таних танихгүй хүмүүс, мэдээллийн сайтуудаар эмх замбараагүй эрээлжлэх уриа, лоозон эд бүгд ор мөргүй хийсч одно гээд бодохоор сэтгэлд амирлал үүрлэх шиг. “Яана аа, энэ сонгуулийн кампанит үйл ажиллагаа хэзээ нэг эмх цэгцэндээ орох бол доо. Ард иргэд хэзээ үнэн худлыг ялгадаг болох вэ. Энэ олон бие биенээ муучилсан хүмүүсийн хэн нь үнэн яриад байгаа юм бэ. Хэд нь үнэн амлачихав даа. Хэзээ үйл хэрэг болох бол доо”...гэсэн эргэлзээн дунд сонгуулийн сурталчилгаа хаагдаж, нэг хоногийн дотор нөгөөх олон нэр дэвшигчдээс сонголтоо хийх үүрэг үүрдэг, бид. Хүмүүст бодож эргэцүүлэх, бүх нэр дэвшигчээ төдийлөн сайн судлах цаг олгохгүйгээр “бөмбөгдөөд” дууссан энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл ажиллагааны хэд хоног нэгдүгээрт асар богино байлаа. Хоёрдугаарт:Өнөөх төр засгаас олгох “айхтар их” мөнгө ард иргэдийг туйлдааж орхисон байна. “-Дэлгэрмаагийн аав банканд очерлохоор шөнө гараад, өглөө “өгсөнгүй ээ” гээд ороод ирсэн гэнэ ээ. Ямар өрөвдмөөр юм бэ”,
“-Болдоогийн ээж 330 мянгаа аваад өгчихнө гэж хэлээд зэргэлдээ аптекаас баахан эм зээлээр авчихаж. Өнөөх аптекийн хүүхэн нь мөнгөө нэхээд, ээжийнх нь даралт ихэдсэн гэнэ шүү, завхарсан юм аа”...Ойр тойронд чих рүү дэлсэж буй цөөн хүмүүсийн дунд сүүлийн хэдэн жилд сонсогдоогүй ийм л яриа хөөрөө өрнөж байсан, саяын хэд хоног.
Яг өнөөдөр хар хөлсөө цувуулсан иргэд банкны гадна бие биенээ дайрч алчих гээд хойно урдаа орон чихэлдэж буй дүр зураг хаа сайгүй. Ашгүй, амласан амлалтынхаа гуравны хоёрыг ч болов хэрүүл шуугиан, цөхрөл, гомдолтой хамт олгож ард түмэнд төр засгаас хэзээ ч нэхээгүй өр талбараа барагдууллаа, энэ удаад. Өгөх нь гэдийж, авах нь бөхийсөн хэд хоногийн дүр зураг харин сонгогчдын дунд нэг л гөлгөр уур амьсгал төрүүлж орхисон нь илт байна аа. Амаа цангатал очерлож авсан хэдэн төгрөгийг хараад хөгшчүүл мэдээж баярлана. Гэхдээ “Бид үүнийг хүсээ гэж үү” гэсэн эмзэглэл, “Бид ингэхийн төлөө явсан гэж үү” гэдэг ухаарлын уур амьсгал хаа сайгүй тархсан нь олзуурхууштай. Хүн бүрийн тархинд ирсэн “Үнэн шударга нийгмийг байгуулахын төлөө иргэн бүр хөнгөн хуумгай хандаж болохгүй юм байна” гэсэн “түгшүүртэй” мессэж энд тэндхийн намуудаас илгээсэн үүрэн телефонуудын мессежнээс илүү хурдтай тархлаа. Ямар нэгэн гуравдагч зүйлийг эрэлхийлэх мэт битүү хатуу уур амьсгал нийгэмд төрж орхилоо. Иргэд үнэхээр гөлийчихлөө. Юу болох бол доо, хөөрхий.
Н.Соно www.shock.mn