logo
Хүйтэн борооны үеэр 2000 гаруй мал хорогджээ

Хүйтэн борооны үеэр 2000 гаруй мал хорогджээ

2012/06/27
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон хүйтэн борооны улмаас орон нутагт 2104 мал хорогдсон тухай ОБЕГ-аас мэдээллээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутгаар уржигдар хүйтэн бороо үргэлжлэн орсны улмаас Намнан уулын ард зусаж байгаа малчин Д, Г, Э нарын 445 толгой бог мал осгож, хорогджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Урт шувуут, Бумбат, Бургалдай, Жаргалант гэдэг газруудаар дөрвөн хоногийн өмнөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж Шувуутын ам гэдэг газар зусаж байгаа 16 айл өрхийн 1209 толгой бог мал хорогдсон байна.
Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн нутгаар хүйтэн бороо, уулаараа нойтон цас орсны улмаас Хаяа худаг гэдэг газар зусаж байгаа зургаан өрхийн 450 толгой бог мал осгож, хорогдсон тул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Даваагаар ахлуулсан ажлын хэсэг тус багт ажиллахаар очжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш