Шинэ удирдагч Ким Чен Ын БНАСАУ-д засгийн эрхэнд гарснаас хойш улс орныхоо эдийн засгийн бүтцийг шинэтгэх бодолтой байгаа нь мэдрэгдсэн гэж өмнөд солонгосын эрдэмтэд үзэж байна. Тухайлбал Ким Чен Ын гадаадын хөрөнгө оруулалтын тухай зургаан хуульд засвар оруулжээ. Энэ нь Ким Чен Ын эдийн засгийн шинэтгэл, ил тод бодлогод нааштай хандаж байгааг харуулсан гэж Сежон хааны нэрэмжит хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Чан Чон Сон үзэж байна. Ким Чен Ын шинэтгэл, ил тод бодлогод тус дөхөм үзүүлэх стратегийн бүлгийг байгуулсан тухай бүр 2009 онд мэдээлсэн билээ. Эдгээр нь найдвартай мэдээлэл гэж эрдэмтэн хэлэв. Мөн бүлэг шинэтгэлд нухацтай бэлдэх боломж шинэ удирдагчад олгосон. Ким Чен Ын капитализмд шилжиж, түүнийг хяналтдаа авах арга барилыг олно гэж шинжээч тэмдэглэсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ.