Бөхийн төрлүүдийн нэг жиу-жицу бөхийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрөгч сарын сүүлчээр хилийн дээс алхсан билээ.
Тус улсыг зорьсон 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид дэлхийн аваргыг дуусгаад АНУ-д болсон хоёр тэмцээнд дараалан оролцож ёстой л медаль түүнэ гээч болжээ. Энэ сарын 16-нд эхэлсэн жиу-жицу бөхийн "Nor Cal Open" тэмцээнээс ОУХМ Б.Дамланпүрэв 70, эмэгтэйчүүдийн 64 кг-д CM Б.Буяндэлгэр алт, эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн аж.
Мөн үнэмлэхүй жинд зодоглосон О.Болд-Эрдэнэ, Б.Дамланпүрэв нар алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тамирчид 23-нд эхэлсэн "Jiu jitsu by the Bay-9" тэмцээнээс Б.Буяндэлгэр 64 кг-ын жинд алт хүртсэний зэрэгцээ өмсгөлгүй жиу-жицу буюу "но ги" төрлөөс мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Буяндэлгэрийн хувьд энэ төрөлд хүч сорьсон Монголын анхны эмэгтэй тамирчин аж.
АНУ-аас ийнхүү медаль хүртсэн тамирчид ирэх сарын 8-нд эх орондоо ирэх юм. Тэмцээнүүд нь хэдийгээр өндөрлөсөн ч баг тамирчид тус улсын Ральф Грейсийн академиас зохион байгуулж буй сургалтад хамрагдаж байгаа юм байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"