logo
Төрийн ордонд тамхи татахыг хориглов

Төрийн ордонд тамхи татахыг хориглов

2011/06/28
-Шинэ журам Төрийн ордноос гараагаа эхэллээ-
Төрийн ордонд өчигдрөөс эхлэн тамхи татахыг хориглов. Ордонд ажиллагчдын дийлэнх тамхи татдаггүй бөгөөд тамхигүй орчин болгож өгөхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар нарт хандан хүсчээ. Үүний дагуу Төрийн ордны хаана ч, тэр бүү хэл ариун цэврийн өрөөнд ч тамхи татахыг хориглолоо. Шийдвэрийг эс биелүүлбэл зохих торгууль ногдуулах аж.
Энэ шийдвэрийг биелүүлэхэд зарим хүнд хэцүү байгаа бололтой, ариун цэврийн өрөөнүүд тамхины утаагаар дүүрсэн байв. Тэр бүү хэл УИХ-ын зарим гишүүн 00-н өрөөнд нуугдан тамхи татаж харагдав.
Д.ОЮУН


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш