Сонгуульд өрсөлдсөн АН-с бусад намууд өчигдөр энэ удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг будилаантай гаргасан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс тэд нэгдэн саналын хуудсыг гараар тоолон ард түмний эргэлзээг тайлах тухай өргөдлийг Сонгуулийн ерөнхий хороонд гаргахаа мэдээлсэн.
Харин энэ талаар Н.Лувсанжав даргаас тодруулахад “хуульд санал авах хуудсыг санал хураах төхөөрөмжөөр уншуулна гэсэн байгаа. Харин сонгуулийн дүнг бүхэлд нь гараар тоолж гаргах тухай эрх зүйн орчин байхгүй. Тиймээс бүх саналыг гараар тоолох боломжгүй юм” гэсэн. Түүний мэдээлснээр “хяналтын тооллого буюу 26 тойрог тус бүрийн хоёр хэсгийн хороо буюу нийт 52 хэсэгт хийсэн гар тооллого төхөөрөмжийн тоолсонтой тэнцсэн учир бид дахин тоолох шаардлагагүй гэж үзсэн. Нэгээс гурван ширхэг саналын зөрүү гарсан” гэлээ.
Тэгэхээр МАН, Гурав дахь хүчний эвсэл, ИЗНН, ИХН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МНН, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орон нам хамтран СЕХ-нд хандсан мэдэгдэл ийнхүү талаар болох аж.
Санал тоолох машиныг мөн “Бодь” группын буюу Ардчилсан намынхан оруулж ирсэн төхөөрөмж гэж зарим нэр дэвшигч мэдэгдээд байгаа. Энэ талаар хэвлэлийнхэн СЕХ-ноос тодруулахад Н.Лувсанжав “бид өөрсдийн шалгуураар оруулж ирсэн. “Бодь” групп энд ямар ч хамаа байхгүй” гэв.
Ч.Болор