Шри Ланка улсын Хиккадово хотноо зургадугаар сарын 26-нд эхэлсэн Азийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд зургаан настай Е.Төгстөмөр гурван алтан медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг шатрын ертөнцөд өндөрт мандууллаа.
Тэмцээний эхний өдөр болсон рапид төрлийн тэмцээнд хөвгүүдийн зургаан насны ангилалд түрүүлсэн "Урамтай шатар" клубын тамирчин Е.Төгстөмөр стандарт төрөлд амжилттай тоглож дахин аваргалжээ. Тэрбээр нийт 10 өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8,5 оноогоор тэргүүлсэн бөгөөд блиц төрөлд долоон өрөг тоглосноос долоо хожиж, алтан медаль авч Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид, стандарт болон блиц төрөлд нэг ч хожигдолгүй гурван алтан медалийн эзнээр тодорсон ховор амжилтын эзэн болжээ.
Азийн аваргад Монголын 22 шатарчин оюун ухаанаа сорьсноос стандарт төрөлд Г.Энхчимэг мөнгөн медаль хүртэж, О.Бат-Эрдэнэ, Г.Учрал, А.Энхтуул нар шагналт дөрөвдүгээр байрт, Б.Батзориг, Ё.Эрдэмдалай, Г.Сайханзаяа нар тавдугаар байрт тус тус шалгарчээ. Харин блиц төрөлд "Урамтай шатар" клубын тамирчин Г.Энхчимэг дөрвөн оноогоор мөнгө, Б.Оюунсувд /5 оноо/, Э.Баасансүрэн /5 оноо/, Г.Учрал /5 оноо/ нар хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү Монголын өсвөрийн шатарчид тивийн аваргад өнгөтэй байж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, рапид буюу түргэвчилсэн төрлөөс нэг алт, хоёр хүрэл, стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ. Өсвөрийн шатарчид долдугаар сарын 5-нд эх орондоо ирэх юм.