logo
Сэтгүүлч, зураглаачдаа зодсон даргад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Сэтгүүлч, зураглаачдаа зодсон даргад эрүүгийн хэрэг үүсгэлээ

2012/07/03
Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон талаар мэдээлсэн. Халдлагад өртсөн дөрвөн сэтгүүлч, гурван зураглаач бүгд тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаа өнөөдөр гарах юм. Харин аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзориг хамт явсан хүмүүсийг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоогоор мөрдөн байцаалтын шатандаа яваа аж. 
Б.Чимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш