logo
Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгана

Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгана

2012/07/05
Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг 11:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулна хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байна.

Мөн СЕХ-ны удирдлагууд өчигдөр хуралдаж УИХ-ын 15-р дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг түдгэлзүүлсэн гэх мэдээлэл энэ үеэр яригдаж магадгүй байна.

Тэднийг түдгэлзүүлэх шалтгаан нь сонгуулийн үеэр иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авахыг санаархсан гэх бөгөөд үүнийг нь АН-аас баримтжуулан СЕХ-нд хандсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш