2012 оны 10 дугаар сард удирдлага солигдох үед БНХАУ-ын даргын албан тушаалд нэр дэвших гол хүн гэгддэг, тус улсын дэд дарга Си Зиньпиний гэр бүл олон саяар хэмжигдэх хөрөнгөтэй тухай материалыг нийтэлсний дараа тус улсын эрх баригчид Bloomberg.com болон Businessweek.com цахим хуудас руу орох боломжгүй болгосон байна. Си Зиньпиний төрөл төрөгсдийн хэт өндөр орлогын тухай мэдээлэл энэ эгзэгтэй мөчид Хятадын ирээдүйн удирдагчийн нэр хүндэд цохилт болж магадгүй ажээ. Бээжингээс зарласны дагуу авлигатай нийтээр тэмцэж буй энэ үед тус улсын дээд удирдлагын эд хөрөнгийн тухай мэдээлэл нийгэмд маш сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Bloomberg.com болон Businessweek.com цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, Си Зиньпиний төрөл төрөгсөд тухайлбал, ашигт малтмал олборлох, үл хөдлөх хөрөнгийн арилжаа, гар утасны сэлбэг нийлүүлэх зэрэг маш өндөр ашигтай бизнес эрхэлдэг байна. Үүний сацуу түүний гэр бүл Хонконгт Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт 31 орчим сая доллароор үнэлэгдэх харштай ажээ. "Си Зиньпин Хятадын эрх баригч Коммунист намын удирдах албан тушаал хашдаг болсон цагаас хойш түүний гэр бүлийн бизнес-ашиг сонирхлын хүрээ үлэмж өргөжин тэлсэн" гэж Bloomberg бичсэн байна.
Урьд нь ч Хятад улс эрх баригчдынх нь тухай нийтлэл гарсан гадаадын интернэт хэвлэлүүдийг нэг бус удаа шийтгэж байжээ.
Жишээ нь, хэдэн өдрийн өмнө Хятадын удирдлагыг шүүмжилсэн нийтлэл гарсны дараа "The New York Times" сонины цахим хуудсан дахь мэдээллийн талыг үзэх боломжгүй болсон байна. Тус улсын эрх баригчид цахим хуудсуудад гарч буй мэдээллүүдийг анхааралтай хянаж байдаг бөгөөд YouTube, Twitter, Dropbox, Facebook болон Foursquare зэрэг алдартай эх сурвалжууд руу Хятадаас хандах боломжгүй болж байсан билээ.
З.Амгалан
МОНЦАМЭ