Байгалийн гай гамшиг-2011 оны 3-р сарын 11-ний газар хөдлөлт, цунами биш станцын ажилтан ба удирдлагын техникийн алдаа японы «Фукушима-1» АЦС-ын ослын шалтгаан болсон гэсэн дүгнэлт сүйдлийн шалтгааныг илрүүлж мэдэхийг оролдож байгаа парламентын комиссын бүрэн төгс илтгэлд хийжээ. Өнөөдөр илтгэлийг японы парламентад хэлэлцүүлэхээр оруулав.АЦС-ын үйл ажиллагааг ажиглах ТЕРСО компани ч, төрийн байгууллагууд ч «газар хөдлөлт, цунамийн хохирол ба техникийн үүдэлтэй аюултай осолд бэлэн биш байсан аж. Түүнчлэн хүн амын аюулгүй байдлыг хангахад ч бэлэн бус байсныг илтгэлд заажээ. Шинжээчид Японы ерөнхий сайд асан Наото Канагийн үйл ажиллагааг шүүмжлэв. Тэрээр ТЕРСО компанид итгэлгүй уршгийг арилгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, тайлан, нэмэлт мэдээлэл үргэлж шаардсан байна. Хуучин ерөнхий сайдын оролцлого удирдах систем, боловсон хүчинд өгөх зааварыг эмх замбарагаагүй байдалд оруулжээ. Комиссын гишүүд илтгэл дээр ажиллахдаа японы урьдын удирдлагын бүрэлдэхүүнд орж байсан ба ТЕРСО компанийн 1100 хунийг оролцуулан 13 мянган хүний дотор явуулсан санал асуулгын үр дүн, анкетыг ашиглав. Өнгөрсөн оны 3-р сард урьдчилан таамагласнаас гурав дахин өндөр цунами «Фукушима-1» АЦС-ын хөргөлтийн системийг жагсаалтаас гаргав. Энэ нь сүүлийн 25 жилд Чернобылийн ослоос хойшхи дэлхийн хамгийн аюултай осол болсон. Ослын уршгийг бүрэн арилгаж, түүний дотор реакторуудыг задлахад бараг 40 жил шаардагдана.