logo
ОУ-ын өмнөд нутгийн Краснадорын хязгаарт аймшигт үер боллоо

ОУ-ын өмнөд нутгийн Краснадорын хязгаарт аймшигт үер боллоо

2012/07/09
ОУ-ын өмнөд нутгийн Краснадорын хязгаарт болсон усны үерээс болж амь насаа алдсан хүний тоо 171-д хүрч болзошгүй байна. Учир нь 4 хүнийг ор сураггүй алга болсон гэж тооцож байгаа юм. Эмнэлэгийн тусламж авахаар 300 гаруй хүн хандсан байна. Бямба гаригийн шөнө москвагийн цагаар 5 цаг орчим хүчтэй үеэр болсон байна. Үер болсон бүсд 3 хот, 4 тосгон хамрагдсан байна.
Энэ байгалын гамшигт 12071 хүн хэлмэгдсэн байна. Усанд 5185 байшин хашаа автсан ба тэнд 26475 хүн байснаас 6330 нь хүүхдүүд байжээ. Усанд автсан газраас 275 хүн тэр дундаа 126 хүүхдийг нүүлгэн шилжүүлээд байна. Мянгаад хүнийг 16 түр амьдрах газар байрлуулаад байна. Краснадорын хязгаарт ерөнхийлөгч В.Путин очсон байна. Краснадорын хязгаарын орон нутгийнудирдлагуудтай хамт В.Путин байгалын гамшиг болсон газар дээгүүр нисэж, дараа нь орон нутгийн удирдлагуудтай зөвлөлгөөн хийсэн байна. Хүн амад богино хугацаанд тусламж үзүүлэх нь чухал байна гэж Путин онцолжээ. Эд хөрөнгөө алдсан хүмүүст даваа гаригт анхны тусламжийн хувиар 10000 рубль олгох юм байна. Дараа нь хязгаарын засаг захиргаанаас хэлмэгдсэн гэр бүлийн гишүүн бүрт 50 мянган рубль төлнө. Харин холбооны төсвөөс гэр бүлийн гишүүн бүрт 100 мянган рубль төлөх юм байна. Амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд холбооны төсвөөс 1 сая рубль, хязгаарийн төсвөөс бас нэг сая рубль төлнө гэж тохиролцсон байна. Түүнээс гадна усанд урсаад алга болсон орон сууцны оронд шинийг барьж өгнө. Ингэж барихдаа “тавь, тавин хувиар” хөрөнгө гаргая, өөрөөр хэлбэл холбооны төсвөөс 50%, хязгаарын төсвөөс 50%-ийг гаргая гэж тохирсон юм. Мэдээж хэрэг бид ОБЯ-ныхантай хамтарч хохиролын хэмжээг тодорхойлно.

Харин тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай байна. Уулнаас их хэмжээний ус буух гэж байна гэж орон нутгийн засаг захиргаа шуурхай мэдээлсэн боловч гамшиг асар хурдан нүүрлэсэн байна. Крымск хот хамгийн их хэлмэгдсэн ба түүнийг бараг л газрын хөрснөөс арчсан байна. Усны давалгаа 7 метр өндөр байжээ. Усны хүчтэй урсгал нэг давхар байшингууд, тосгоны байшин бүр чулуун байшинг хүртэл урсгасан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь байшингаасаа ч гарч амжаагүй байна.

Цаг агаар муу байгаа нь аврах ажилд саад учруулж байна. Усны хүчтэй үерийн шалтгаан болсон бороо ойрын өдрүүдэд зогсохгүй, харин багасаж магадгүй гэж цаг уур судлаачид үзэж байна. Краснадорын хязгаарт 7-р сарын 9-нд гашуудлын өдөр зарлаад байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш