Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ. Уламжлал ёсоор өнөө орой Сүхбаатарын талбайд уг цэнгүүн болно. Цэнгүүнд урлаг соёлынхон ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэйгээ наадмаа тэмдэглэнэ. “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Сүхбаатарын талбайд 17:00-с 23:00 цагийн хороонд болох юм.