Дэнж хотойтол нааддаг Монгол наадам энэ жилийн хувьд нар, хур тэгширсэн тогтуун сайхан зуны дэлгэр өдөр тохиож байгаа нь наадамчин олонд нэн таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд Монгол хувцсаараа гоёсон наадамчин зон олон хуран цугларчээ. Монгол наадам нь жил ирэх тусам хүрээгээ тэлж дэлхийн цараатай болж байгаа билээ. Наадамчин олны дунд олон зуун гадаадын жуулчид, сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчид алхам тутамд тааралдаж байгаа нь үүнийг батлан харуулж байна. Тэд олноороо Монгол наадмыг сонирхон үзэж, монгол үндэсний дээл, хувцсаар гангарч, монгол хуушуур идэхээр манай орныг зорин ирэх болжээ.
Хацар дээрээ төрийн далбаатай шивээсээр гангарсан хүүхэд залуус наадмын эргэн тойронд таарч байсан бол монгол үндэсний хувцсаар гоёсон жуулчин ч олон байна. Гадаадын жуулчдад Монгол Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол нь үнэнхүү сүр хүчийг харуулсан содон сайхан ёслол байсныг онцлон дурдаж байв.
Цэнгэлдэхийн ойр орчимд уламжлал ёсоор хуушуур, айрагны асарыг өмнөх наадмуудаас илүү олныг байрлуулж, наадамчин олондоо үйлчилж байгаа нь иот мэдрэгдсэн юм. Гадаадынхан ч монгол хуушуурыг амтархан идэж байгаатай алхаи тутамд тааралдаж байв. Харин өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүн борлуулах худалдааны цэг цөөрсөн нь харагдаж байлаа. Харин хүүхдийн тоглоомын талбай, төрөл бүрийн тоглоомууд цөөнгүй ажиллаж хүүхэд багачуудад үйлчилж байв. Бяцхан наадамчдыг галт тэрэг, нисдэг тэрэг, морь зэрэг тоглоомуудаар нэг удаа тоглуулахад 2000 төгрөг. Төрийн далбаатай шивээс 500 төгрөг, бие дээр зураг зурах үйлчилгээ хар өнгөөр 1000, өнгөтөөр зурвал 2000 төгрөг. Энэ жилийн наадмын хуушуур 800 төгрөгийн үнэтэй байсан бол айраг нэг аяга нь 1500, литрийг нь 3000 төгрөгийн үнээр борлуулж байлаа.