logo
Монгол улс 12 дугаарт жагсчээ

Монгол улс 12 дугаарт жагсчээ

2012/07/17
Америкийн "The Heritage Foundation" хүрээлэн, "The Wall Street Journal"-тай хамтран гаргадаг "Эдийн засгийн эрх чөлөө" индексийн тайланд Монгол Улс дундаж эрх чөлөөт эдийн засагтай орны тоонд багтжээ.

Энэ чансааг 10 үзүүлэлтээр, 100 онооны системээр дүгнэдэг. 2010 онд манай улс 60 оноогоор 88 дугаар байр эзэлж, дундаж эрх чөлөөт эдийн засагтай орны тоонд багтаж байсан ч өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт буурсан аж.

Харин энэ онд шинэ чансаагаар 61.5 оноогоор 81 дүгээр байрт дэвшиж дахин багтжээ. Мөн түүнчлэн Ази, Номхон далайн бүсийн 41 орноос 12 дугаарт жагссан байна. Уг чансааг Хонконг тэргүүлсэн бол Сингапур, Австрали, Шинэ Зеланд удаалжээ.

 Хонконг ийнхүү 18 дахь жилдээ эдийн засгийн эрх чөлөөт орон гэдгээ баталж байгаа юм. АНУ жагсаалтын аравдугаарт чөлөөт эдийн засагтай ангилалд орж, өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан бол Ливи, Иран эдийн засгийн дарамттай ангилалд багтжээ. Харин Афганистан, Сомаль, Ирак, Суданд дайны байдалтай байсан тул судалгаанд оруулаагүй байна.

Э.Уран 
Эх сурвалж: "Зууны мэдээ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш