Монгол Улсад rap аргаар алт олборлогч «бичил уурхайчид»-ын тоо 2007 онд 100 мянга гарч байсан албан бус тоо бий. Харин өнгөрсөн онд Ашигт малтмалын газраас 61 мянган бичил уурхайчин үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоог өгч байсан. Засгийн газраас дээрх бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар «2015 он хүртэл бичил уурхайг хөгжүүлэх дэд хөтөлбөр» гэсэн бодлогын баримт бичиг гаргаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ч төдийлөн үр дүн нь харагддаггүйд олон хүн шүүмжлэлтэй ханддаг.
Дэд хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй нөхөрлөлийг бий болгож, 3000 иргэнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулж, бусад нийгмийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь хангах, олборлосон ашигт малтмалыг хуулийн хүрээнд борлуулах, нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх зэрэг арга хэмжээ аваад байгаа аж.
Гэтэл энэ нь нийт бичил уурхай олборлогчдын таван хувийнх нь л нийгмийн асуудлыг шийдвэрлээд байгаа гэсэн үг аж. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт гэдгийг холбогдох хүмүүс хэлдэг. Мөн бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлож буй хүмүүстэй холбоотой осол, эндэгдлийн тоо төдийлөн буурахгүй байна. Тухайлбал, энэ он гарсаар Налайхын нүүрсний уурхайд найман хүн, Дундговь аймгийн Сайхан- Овоо, Хулд сумдад гар аргаар жонш олборлогчдоос тус бүр ,нэг хүн, Төв аймгийн Заамар суманд мөн нэг хүн амиа алдсан байна.
Уг нь АМГ, Швейцарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй нөхөрлөлийн зохицуулалтад орчихвол хаа хаанаа хэрэгтэй гэдгийг уурхайчид ойлгож байгаа. Бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулах зорилгоор Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Орлогыг нь тухай бүрт нь тодорхойлох боломжгүй иргэдийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2010 онд Засгийн газраас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг гаргасан.
Энд улсын хэмжээнд гар аргаар алт олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, ашиглах гэж буй талбай нь орон нутгийн ' тусгай хэрэгцээнд байх зэргээр журамлагджээ. Тухайн газарт ашигт малтмал олборлож болох эсэх дүгнэлтийг АМГ-аас гаргаж өгдөг. Эдгээрийг шийдсэний дараа уурхайчид гар аргаар ашигт малтмал олборлох боломж бүрдэх юм.
Бичил уурхай эрхлэгчид өмнө нь хаана, хэнд харьяалагдах нь мэдэгдэхгүй, үүний улмаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж чаддаггүй байсан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт орж, нөхөрлөлийн хэлбэрт шилжүүлснээр энэ бүх асуудлыг бүртгэгдээгүй нөхөрлөлүүд өөрсдөө хариуцаж хэрэгжүүлэхээр болсон. Үүний дагуу бичил уурхай эрхлэгчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах ёстой. Гэвч манайд мөрдөж буй эрх зүйн орчин тийм боловсронгуй болж чадаагүй. Сайн дурын үндсэн дээр татвар төлнө гэдэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд л бичил уурхайчид нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл байдалтай болсон байна.
Бичил уурхай эрхлэгчдийг орон нутгийн засаг захиргаа нэн тэргүүнд анхаарах ёстой. Төр бодлогоо гаргалаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь орон нутгийн засаг захиргааны нэгжид ногдоно. Бэрхшээлтэй асуудал олон байгаа нь ойлгомжтой. Тухайлбал, бичил уурхай эрхлэгчид байнга нүүдэллэж байдаг. Хаана олборлох үйл ажиллагаа явуулах боломжтой байна, тийшээ шилжиж байдаг учраас бичил уурхайчидтай тулж ажиллахад мэдээж хүндрэлтэй.
Гэхдээ тэдэнд нээгдсэн нэг боломж нь бүртгэгдээгүй ч нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бол нөхөрлөлийн ахлагч нь гишүүдийнхээ даатгалын асуудлыг зохицуулна. Үндсэндээ бол менежмент хийх явдал юм. Ингэснээр нөхөрлөлийн бүх гишүүд даатгалд хамрагдана гэсэн үг. Гэвч энэхүү нөхөрлөлийн зохицуулалтад оролцохгүй байх хамгийн том шалтгаан нь бичил уурхай эрхлэгчдийн татварын асуудал. Засгийн газраас гаргасан журмын дагуу Татварын тухай хуулинд нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бичил уурхайчид сард 53 мянган төгрөг төлнө гэж заасан байдаг. Үүнийг орон нутгийн татварын газар авч, сумынхаа татварын орлогод оруулна.
Төсвийн тухай хуулиар тухайн сум 10 мянган бичил уурхай эрхлэгчтэй бол тус бүрээс нь 53 мянган төгрөгийн татвар авах ёстой гээд даалгаварт нь тусгаад өгчихдөг. Бодит байдал дээр нөгөө хүмүүс нь 53 мянган төгрөгийн татвар төлөх боломжгүй, ямар хэмжээний ашигт малтмал олборлож байгаа нь тодорхойгүй байдаг. Энэ нь тухайн сумын татварын орлого бүрдүүлэлтэд нөлөөлж, төсвийн төлөвлөгөөнд хүндрэл үүсч, татаас авахад хүрдэг ч тал бий.
Нөгөө талаас зарим сум орон нутгийн удирдлагууд «Манайд бичил уурхайчид байхгүй» гэж мэдээлэх, эсвэл тоог нь нь буруу өгөх нь энүүхэнд. Тиймээс Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон Татварын тухай хуулиа эргэн харах шаардлагатай байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд, хөндлөнгийн судлаачид хэлж байна.
Д.Баяржаргал
Эх сурвалж: "Өглөөний сонин"