logo
Үндэсний олимпийн шигшээ багийн гишүүдийн хувцасыг Хятадад үйлдвэрлсэнтэй холбогдуулан АНУ-д шуугиан дэгдээв

Үндэсний олимпийн шигшээ багийн гишүүдийн хувцасыг Хятадад үйлдвэрлсэнтэй холбогдуулан АНУ-д шуугиан дэгдээв

2012/07/19
Үндэсний олимпийн шигшээ багийн ёслолын хувцасыг Хятадад үйлдвэрсэнтэй холбогдуулан ширүүн хэрүүл маргаан АНУ-д дэгдээв. 7-р сарын 27-нд Лондонд зуны Олимпийн наадмыг нээх үеэр америкийн тамирчдын өмсөх хувцасыг Эн-би-си телевизийн сувгаар үзүүлжээ. Эй-би-си телевизийн сувгийн сэтгүүлчид «Made in China» хаягийг илрүүлэв. Энэ нь америкийн Конгерссын удирдагчдын ба гишүүдийн дургүйцэл төрүүллээ. Сенатын ардчилсан намын дийлэнх олонхийн удирдагч Гэри Рид эдгээр хувцасыг цуглуулж шатаахыг санаачлав. Бүгд найрамдах намаас сонгогдсон төлөөлөгчдйн танхимын дарга Жон Бейнер адилхан саналтай байна. Гэвч АНУ-ын Үндэсний олимпийн хороо шүүмжлэлийг няцаагаад бусад олон улсыг бодоход АНУ-ын шигшээ багийг төр биш хувийн ивээгчдийн хөрөнгөөр санхүүжүүлдгийг дурдав.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш