logo
Цалин нэмэхийн оронд картаар мах олгодог больё

Цалин нэмэхийн оронд картаар мах олгодог больё

2012/07/19

Махны үнэ тэнгэрт хадсанаар аль ч гуанзанд хоол зооглоход мах магнаг болсон нь харагдана. Таваг хоол аваад суухдаа халбагдах юм уу?, сэрээдэх зуураа тоолох юм бол сайндаа л 5-6 хэрчим мах тааралдаж байх жишээтэй. Эрх биш хоол нь хоол шиг амттай байгаа нь ургамлын тос болоод бусад хольцны өгөөж бололтой. Тэр битгийн хэл цэцэрлэгийн хүүхдүүд ч орц багатай, махгүй шахам амт муутай хоолоор голоо зогоож буй нь нууц биш. Яг үнэндээ цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 1100 төгрөг гэнэ. Хэдийгээр одоо урин дулааны улирал ч мах, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс сүү тараг өгч чадахгүй болсон гэлцэнэ. Мөн өдрийн хоолны араас жимсний компот, шүүс өгдөг нь ч хумигджээ.
Миний монгол малаар баян. Өдгөө бүр мал нь хотондоо багтахаа байсан дуулдана. Тэгсэн мөртөө малаасаа 15 дахин цөөн тоотой 3.0 сая хүрэхгүй хүндээ хүрэлцэхгүй, хүрэлцлээ ч үнэ нь дийлдэхгүй байгаа нь эргэлзмээр ч юм шиг, ичмээр ч юм шиг. Төсвийн байгууллагынхны цалинг нэмлээ гэхэд махны үнэ дахиад л өсөх биз. Тийм учраас цалинг нэмэх биш, тэр нэмэх хэмжээний мөнгөнд нь тааруулаад хувь хүмүүст картаар мах олгодог болбол ямар вэ? гэлцэх нь бодож үзүүштэй мэт.


Д.Сэрээтэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш