logo
Сөүлээс тараасан худал үг яриа гэгч үнэн чанартаа үнэн байж болзошгүй

Сөүлээс тараасан худал үг яриа гэгч үнэн чанартаа үнэн байж болзошгүй

2012/07/21
Ким Чен Ыны шадар жанжин штабын дарга Ли Ен Хог огцруулсан явдал янз янзын хувилбар, сонин таамаглал үүсгэв. Огцоруулсан дэд маршалыг төрийн тэргүүний тушаалыг гүйцэтгэж, ажлын өрөнөөс нь гаргахыг оролдсон үеэр буудалцаан үүсч, 20-30 хүн амь үрэгдсэн гэж өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин тагнуулын батлагдаагүй мэдээ баримтыг үндэслэн бичжээ.

Жанжин штабын хуучин даргыг саатуулахыг саяхан Улс төрийн ерөнхий газрын дарга болсон Чхон Рен Хоо оролдов. Огцорсон дарга шийдвэрийг зөвшөөрөлгүй эсэргүүцэл үзүүлсэн байх. Бие хамгаалагчид нь түүнийг дэмжиж буудалцсан. Буудалцаан эмгэнэлт цуст ажиллагаа болж хувирав. Ли Ен Хо шархдсан буюу алагдсан байна гэж засгийн газрын нэрээ дурдаагүй түшмэд «Чосон ильбао» сонинд мэдээлжээ.

Гэвч энэ нь Сеулээс тархсан худал хуурамч мэдээлэл гэж оросын тэргүүлэх магадлан шинжлэх хоёр төв - Дорно дахины судлалын хүрээлэн, Алс Дорнодын хүрээлэн дүгнэв. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебин өрийн боловч нэлээд жинтэй шалтгааныг дурдав. Тэрээр хэлэхдээ: «БНАСАУ-ын бүр дээгүүр албан тушаалтай цэргийнхэн ч бие хамгаалагчгүй байна. Алба хааж байгаа байшинд ч гудамжид ч бие хамгаалагчгүй байдаг.

Хамгийн өндөр тушаалтай генералууд Ким Ир Сений хөшөөнд ганц дагуултай очиж байсныг нүдээрээ нэг бус удаа үзлээ. Дагуул нь баглаа буюу хэлхээ цэцэг барьж байв. БНАСАУ-д хамгийн өндөр албан туушалтай ганц хүнийг хамгаалдаг. Иймээс БХЯ буюу жанжин штабад ямар нэг буудалцаан болсон гэх нь ор үндэсгүй зүйл гэж үзэж байна. Энэ нь хоёр Солонгосын хоорондын улс төр-суртал нэвтрүүлгийн ажиллагаа, сэтгэл зүйн дайны ээлжит үе байх» гэв.

Энэ нь эргэлзээтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шургуулан олгосон анхны тохиолдол бишээ. Тухайлбал японы эх сурвалжаас Ким Чен Ирийн улс төрийн ямар нэг гэрээсийн тухай Ким Чен Ын засгийн эрхэнд гарангуут мэдээлсэн билээ. Уй олноор хөнөөгч зэвсгийг цаашид боловсруулахыг тэрээр хамтран зүтгэгчиддээ гэрээслэсэн мэтээр өгүүлсэн. Түүнээс гадна Ким Чен Ир Хятадад тун болгоомжтой хандахыг хамтран зүтгэгчиддээ даалгажээ. Хятад ойрын түншээс «их анхааралтай ажиглавал зохих улс» болж хувирч мэднэ гэж Ким Чен Ир анхааруулсан мэтээр тус мэдээлэлд өгүүлсэн билээ. Гэрээс гэгчийн нийтлэл шуугиант мэдээ төдийгуй умард солонгосын байдлыг донсолгох гэсэн оролдлого болсон.

Пхеньянд Ким Чен Ир нас нөгчснээс хойш засгийн эрхийг ахин хуваарьлаж байгаа нь тод зүйл. Ким Чен Ын эцгийнхээ гэрээсийг даган мердэж, Хятадтай харилцааг хянаж үзэх гэж байна гэх мэт мдээллийг тархааж байна. Умард Солонгосын армийн жанжин штабын даргыг баривчлсан үеэр буудалцсан тухай мэдээллийн зорилго хятад-умард солонгосын харилцааг гутааж, Ким Чен Ыны байр суурь сулхан байгааг харуулахад оршино. Цэргийн дээгүүр албан тушаалтай зүтгэлтнийг хүчээр огцоруулсан явдал Бээжингээс Умард Солонгосын дээд удирдагчийг хүрээлэгсэдийг хяналтдаа авч чадаагүйг харуулав.

Ким Чен Ыны ойрын хамтран зүтгэгчийг саатуулах үеэр цэргийн тусгай газрын байшинд буудалцсан тухай мэдээлэл үнэн эсвэл худал байсан ч сонирхол татахгүй байж чадахгүй. Түүнээс гадна хаалттай БНАСАУ-д засгийн телее тэмцлийн тухай цуу яриаг үнэн хэмээн үздэг. Эдийн засгийн хунд саад бэрхшээлээс болж БНАСАУ-ын байдал улам түгшүүртэй болсон нь цуу яриаг учир үндэстэй болгож байна. Засгийн эрхийг хуваарьлах үеэр «гар хоосон» үлдсэн этгээдүүд үүгээр завшиж болзошгүй. Иймээс буудалцааны тухай хуурамч мэдээлэл үнэн чанартаа зарим талаар үнэн байж магадгүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш