Лондонгийн олимпи эхлэхэд ердөө 7 хоног л үлдээ. Олимпит оролцох Монголын баг тамирчдын эрхийг хамгийн түрүүн авсан хүн бол гавъяат тамирчин Б.Сэр-Од. Тэрбээр Лондонгийн олимпийн тугчаар томилогдсон билээ. Олимийн наадамд тугч хийнэ гэдэг маш том хүндэтгэл төдийгүй ховорхон заяа, аз завшаан билээ.
Монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн тугч гавъяат тамирчин Б.Сэр-од Говь-Алтай аймгийн харъяат иргэн юм. Тэрбээр хүүхэд ахуй насандаа Есөнбулаг сумын хүүхдүүдийн нэгэн адил ус үүрээд, бөмбөг өшиглөөд л тоглож өссөн нэгэн. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба "Тунгалаг тамир" романдаа баян Итгэлтийн хэлж байгаагаар "Засагт ханы хөх харчуул хэцүү л гэдэг" гэдэгчлэн тийм хэцүү, хэрсүү эрийн нэг бол гавъяат тамирчин Б.Сэр-Од гэж Алтайчууд ам бардан хэлцээдэг юм..