logo
С.Эрдэнэ: Ямар шийдвэр гарах нь хамаагүй

С.Эрдэнэ: Ямар шийдвэр гарах нь хамаагүй

2012/07/21
МАН-ын бүлгийн хувьд УИХ-ыг даргын томилох асуудлаар УИХ-дсуудалтай бусад намуудтай зөвшилцөх ёстой гэсэн шалтгаанаар анхдугаархуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. АН-ын бүлгийн дарга,МАХН-МҮАН-ын бүлгийн дарга нар МАН-тай зөвшилцөх ажиллагаа ил үргэлжилж байна. Харин АН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь УИХ-ын тухай хуулиар бидзөвшилцөх шаардлага байгүй гэж тайлбарлаж байлаа. УИХ-ыг даргалж байгаахамгийн өндөр настай гишүүн Д.Дэмбэрэл ч зөвшилцөөд ороод ир гэсэншалтгаанаар хуулийг завсарлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүнС.Эрлэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын ахмад гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг завсарлууллаа. АН-ын гишүүдийн зүгээс дараагийн хүнээр хурлаа даргалуулъя гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
-Хамгийн ахмад настай гишүүн өөрөөхуралдаан даргалах боломжгүй байна гэж үзвэл дараагийн  ахмад гишүүнээр хурал даргалуулах боломж байна гэж байгаа.  Энэ хүний хувьд УИХ-ын дарга бус хуралдаан даргалагч шүүдээ. Тиймээс хурлыг зогсоох, гацаах эрхгүй. Аль нэг нам хурлыг хуралдуулахгүй байна гэсэн ойлголт байхгүй. УИХ-д албан ёсны бүлэг завсарлага авах эрхтэй. Өнөөдөр аль нам бүлгээ албан ёсоор байгуулаагүй байгаа учир завсарлагын тухай ярих боломжгүй.
-Дараагийн ахмад гишүүн гэхээр хэн удирдах болможтой вэ?
-Р.Гончигдорж даргаас эхлээд байна. Ер нь анхдугаар хуралдаан 69 гишүүнтэй бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр 44 гишүүн хуралдаанд ирсэн болохоор цааш хуралдаан үргэлжлэх бүрэн боломжтой гэж ойлгож байгаа.
-АН-ын зүгээс зөвшилцөх бичиг өгснөөр зөвшилцөл эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Улсын дээд шүүхийн тайлбар гарсан байгаа. Амаар буюу бичгээр саналаа хүргүүлсэн бол зөвшилцсөн гэж ойлгоно гэж. МАН-ын  төлөөлөл сая бичгээ авсан гэдгээ хэлсэн. Харин ямар шийдвэр гарах нь хамаагүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш