logo
Дэлхийд хүнсний хямрал ахин тулгарлаа

Дэлхийд хүнсний хямрал ахин тулгарлаа

2012/07/21
Дэлхийд хүнсний шинэ хямрал тулгарлаа. Сүүлийн 50 жилд АНУ-д хамгийн гандуу зун болж, бусад улсад цаг уурын байдал зохисгүй байгаа явдал хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүний үнийг эрс нэмэгдүүлэх уршигтай болсон гэж өнөөдөр британийн Financial Times сонинд бичжээ. Дэлхийн эрдэнэ шишийн экспортын бараг тэн хагас нь болон буурцаг, улаан буудайн экспортын үлэмж хэсэг АНУ-д ногдож байна. Иймээс энэ онд тус улс ургац муутай байгаа нь Египетээс аваад Хятад хүртэл дэлхийн олон орны байдалд зохисгүй нөлөөж мэднэ. Өчигдөр эрдэнэ шиш, буурцагны үнэ эрс нэмэгдэж, 2007-2008 оны урьдын хүнсний хямралын үеийн үнээс давжээ. Хүнсний бүтээгдэхүүний өндер үнэ болон хүнс дутагдсан явдал 30 гаруй улсад эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөен өрнүүлэхэд хүргэв. 2007-2008 онд дэлхийд өлсгөлөнд нэрвэгдсэн ба дутуу хооллож байгаа хүмүүсийн тоо 1 тэрбумд хүрсэн билээ. Гэвч тутрага, улаан буудай их хэжээгээр неецлсэн явдал түгшүүртэй байдлыг намжаахад нөлөөлж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш