УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичжээ.Эл эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэх даалгаварыг анхан шатны шүүхэд өгсөн байна. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм. Түүнчлэн залилангийн хэрэгт ч холбогдсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.Сануулахад, Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсны саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Улсын яллагч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд зургаан жилийн ял төлөвлөжээ.