logo
Осолдсон хөлгөөс 120 -иод хүн ор сураггүй болжээ

Осолдсон хөлгөөс 120 -иод хүн ор сураггүй болжээ

2012/07/23
Энэтхэгийн далайд осолдсон Танзаний Скагат Калама нэртэй усан онгоцноос нийтдээ 145 хүнийг аварч 31 зорчигчийн шарилыг уснаас гаргаж авчээ. Уг онгоцонд нийтдээ 280 зорчигч , мөн хөлгийн багийн зургаан гишүүн байжээ.

Бусад зорчигчдыг одоогоор ор сураггүй алга болсонд тооцоод байна. Амиа алдсан хүмүүсийн дотор нэг гадаадын иргэн байсан бол , аврагдсан хүмүүсийн дунд 13 өөр улсын иргэд байсныг эмнэлэгт хүргэжээ. Аль үндэстэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш