Манай улсын иргэн Ч.Баттуул өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кенийг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо зургаан удаа буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа. Энэ хэргийг ЭЦГ-аас илрүүлсэн бөгөөд УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байсан юм. Улмаар наадмын өмнө хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.
Харин Нийслэлийн прокуророос өнгөрөгч баасан гаригт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Сэжигтэн Ч.Баттуул хэргээ хүлээсэн ч Нийслэлийн прокурор энэ удаа хэргийг яллахаас татгалзлаа.
Эх сурвалж: unen.mn